Мета оффис цуглах товоо хойшлуулж, гурав дахь тунгийн вакцинд хамрагдсан байхыг шаардах болжээ
2022, 1 сарын 12. 15:320

Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформын толгой компани болох Мета АНУ дахь ажилчдынхаа оффис цуглах товыг хойшлуулжээ. Улмаар Мета компанийн ажилчид ирэх гуравдугаар сарын 28-ны өдрөөс оффистоо цуглан ажиллах болсон бөгөөд оффист ирж ажиллах ажилчид вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстой гэнэ.

Харин оффис цуглах товыг юуны учир дахин хойшлуулж байгаа тухай лавлахад, Мета компанийн хүний нөөцийн ажилтан Жанелле Гэйл, “Товыг хойшлуулснаар ажилчид цаашид зайнаас ажиллах уу, гэрээс ажиллах уу гэдгээ сайтар бодох боломжийг олгож байгаа хэрэг.

Коронавирусийн тархалт намжаагүй байгаа энэ үед бид ажилчдаа хаанаас ажиллахаа шийдэх сонголттой байлгахыг хүссэн. Бидний хувьдаа нөхцөл байдал ойлгомжгүй байгаагаас үүдэн хүмүүс хаанаас ажиллахаа шийдэхэд хүндрэлтэй байгааг ойлгож байгаа” хэмээжээ.

Тийнхүү ажилчид эцсийн шийдвэрээ гуравдугаар сарын 14-ний өдрийн дотор мэдэгдэх юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41