Нью-Йорк хотын шинэхэн дарга анхны цалингаа криптовалютаар авчээ
2022, 1 сарын 22. 15:210

Нью-Йорк хотын шинээр томилогдсон дарга анхны цалингаа криптовалютаар авчээ.

Нью Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, энэ сарын 1-ний өдрөөс ажлаа хүлээн авсан Нью-Йорк хотын шинэ дарга Эрик Адамс эхний сарынхаа цалинг Bitcoin болон Ethereum зэрэг криптовалютаар авсан байна. Өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр тэрээр хэлэхдээ хэрэв сонгогдсон тохиолдолд эхний гурван сарын цалингаа Bitcoin гэх мэт криптовалютаар авахаа мэдэгдэж байсан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Нью-Йорк хотын захиргааны зүгээс өнгөрөгч 14-ний өдөр хотын дарга Адамс болон бусад ажилчдаа криптовалютын бирж Coinbase-ийг ашиглан цалингаа Bitcoin болон Ethereum болгон хөрвүүлж болох шийдлийг нээж өгчээ. Уг нь бол Хөдөлмөрийн хуулийн дагуу Нью-Йорк хотын дарга болон захиргааны ажилтнууд зөвхөн мөнгөн тэмдэгтээр цалинждаг журамтай байсан аж. Дээр дурдсан шинэ шийдлийн ачаар шинэхэн хотын дарга Адамс Нью-Йорк хотоос олгосон цалингийн чекийг Coinbase биржээс криптовалют болгон хөрвүүлэн өөрийн дансанд байршуулдаг процессыг бий болгосон байна. Нью Йорк Таймс сонинд бичсэнээр Нью-Йорк хотын даргын жилийн цалин 258,750 доллар байдаг аж.

Хотын дарга Адамс өмнө нь Нью-Йорк хотыг дэлхийн криптовалют болон санхүүгийн инновацийн төв болгохыг хүсч байгаа гэдгээ олон нийтэд зарлаж байсан билээ.

Криптовалютын салбар ч түүний энэхүү санал санаачлагыг идэвхийлэн дэмжиж байгаагийн нэг жишээ бол криптовалютын хөрөнгө оруулагч Galaxy Digital компанийн гүйцэтгэх захирал Майкл Новогратц өнгөрсөн оны есдүгээр сард хотын дарга Адамст зориулж улс төрийн хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулж байсан юм. Гүйцэтгэх захирал Майкл Новогратц нэгэн ярилцлагадаа "Тэр бол бидний эрхэлж буй бизнесийг дэмжигчийн дээр криптовалют маш ирээдүйтэй хөгжиж буй салбар гэдгийг бүрнээ ухамсарласан. Улс төрийн карьертаа криптовалютын салбарыг сонирхож, дэмжихээ мэдэгдэнэ гэдэг маш ухаалаг стратеги юм” гэж дурдаж байжээ.

Харин нөгөө талд Адамсын үйлдлийг хэтрүүлсэн гэж шүүмжилж, криптовалютын талаар эргэлзэж буйгаа илэрхийлэх албан тушаалтнууд ч цөөнгүй байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сард Нью-Йорк хотын Ерөнхий прокурор Летисиа Жэймс нь "криптовалютанд хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй" хэмээн уриалж байсан билээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35