Европын Холбооны байгалийн хийн нөөцлүүр 90 хувийн дүүргэлттэй байна
2023, 8 сарын 18. 20:380

Пүрэв гарагт Politico хуудаснаас мэдээлснээр Европын Холбооны орнуудын байгалийн хийн нөөцлүүрийн дүүргэлт 90 хувийг давжээ.

Тодруулбал, тус холбооны гишүүн орнуудын хийн нөөцлүүрүүдийн дүүргэлт нийт 90.12 хувьд хүрснээр Брюссель хотоос тодорхойлсон зорилтот түвшнийг давсан байна. Ингэснээр Европын Холбооны зүгээс өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэх болжээ.

Европын Холбооны орнуудын хувьд өнгөрөгч оны хоёрдугаар сард ОХУ Украины газар нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлэхэд тэдний эл үйлдлийг шүүмжлэн хориг тавьж, тус улсын байгалийн хийн импортоос хараат байдлаа таслан зогсоохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр гарахаас өмнө Европын Холбоо байгалийн хийн нийт импортынхоо 40 орчим хувийг ОХУ-аас татдаг байсан билээ.

Үйл явдлын хүрээнд Politico хуудаснаас мэдээлснээр Европын Холбоо ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг АНУ, Норвег, Азербайжан зэрэг орнуудын байгалийн хийгээр нөхсөн гэсэн юм. Тийнхүү өнгөрөгч наймдугаар сард нэг мегаватт цаг нь 320 еврогийн үнэ хүрээд байсан байгалийн хийн үнэ энэ долоо хоногт гэхэд 38 еврогийн үнэлгээнд хүрээд байгаа ажээ.


Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01