Тайванийн Asus компани Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлав
2022, 3 сарын 15. 23:570

Тайванийн цахилгаан бараа, компьютер, ухаалаг утас үйлдвэрлэгч Asus компани ОХУ-д өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаалахаа зогсоож байгаагаа зарлалаа.

Тус компани 14-ний шөнө өөрийн Твиттер хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Бид Украины хүмүүнлэгийн хямралд гүнээ харамсан, санаа зовж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн хаашаа эргэхийг анхааралтай ажиглаж байна" гэжээ.

Цааш үргэлжлүүлэн “Asus компани нь олон улсын бүх дүрмийг дагаж мөрддөг билээ. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, тээвэр логистикийн хямрал, санхүү болон бусад шалтгаан гээд олон хүчин зүйлийн нөлөөтэйгээр ОХУ руу хийгдэх тээвэрлэлт зогссон” гэж компанийн зүгээс нэмж онцлов.

Мөн компанийн зүгээс Украины дайнд хэлмэгдэж буй энгийн номхон иргэдэд зориулж 30 сая Тайвань доллар хандивлахаа цохон тэмдэглэжээ.

Тус компани нь Украины Шадар сайд хүсэлт гаргасны дараа ОХУ руу экспортоо зогсоох энэхүү шийдвэрээ гаргасан аж.

Украины Шадар сайд бөгөөд дижитал инновацийн сайд Михаил Федоров өнгөрөгч 10-ны өдөр Твиттер хуудсаараа дамжуулан Asus компанийн удирдлагын нэрийг цохон ОХУ руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг зогсоох талаар хүсэн жиргэж байсан юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35