Европын зах зээл дэх хөнгөн цагаан, зэс, никель, цайрын нөөц огцом багасчээ
2022, 4 сарын 16. 1:360

Лондонгийн металлын биржид (LME) аж үйлдвэрийн голлох металлуудын хувьцаа огцом уналаа. Учир нь ОХУ-ын Украинд түрэмгийлснээр эрчим хүчний үнэ огцом өсч буйгаас үүдэн эрэлт нийлүүлэлтийн тогтворгүй байдлын хэтийн төлөв үүнд нөлөөлсөн хэмээн дүгнэсэн байна.

Financial Times сонины орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, LME-д арилжаалагддаг хөнгөн цагаан, зэс, никель, цайр зэрэг үйлдвэрлэлийн гол металлын нөөц жилийн өмнөхтэй харьцуулахад 70%-иар буурсан байна. Канадын Монреал Банкны шинжээч Корли Хамилтон "Зэсийг эс тооцвол LME-ийн нөөц хоёрдугаар сараас хойш буурсаар байна. Сар бүр хөнгөн цагаан сард 29 хувиар, цайр 28 хувиар тус тус буурсан” гэжээ.

Удахгүй зэсийн нөөцийн хомсдолд орно гэсэн таамаг бий болоод буй юм. АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банкны шинжээч Ник Сноуден “Энэ жил зэсийн нийлүүлэлт эрэлтээс 375 мянган тонноор дутах болно. Ирэх арванхоёрдугаар сар гэхэд нөөц шавхагдах магадлал өндөр байна” гэж мэдэгдэв.

Financial Times сонины дүн шинжилгээ хийж буйгаар ялангуяа цайрын нөөц улам буурах хандлагатай байгаа нь тод харагдаж байна гэжээ. Энэ сарын эхнээс хойш LME-ийн цайрын нөөц бараг 60 мянган тонноор буураад байгаа ба одоогийн байдлаар 45 мянга орчим тонн нөөц байгаа нь сүүлийн хоёр жилийн хамгийн бага нөөц юм. Уг түүхий эд нь 12-ны өдөр өмнөх өдрөөс 2.8 хувиар өсч, тонн тутамдаа 4400 ам.долларт хүрсэн нь сүүлийн 16 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

Дөрвөн гол металлын нөөц огцом буурсан шалтгаан нь сүүлийн үед Европт эрчим хүчний үнэ өссөнтэй шууд холбоотой аж. Байгалийн хий болон газрын тосны үнэ хоёулаа өссөн билээ. Түүнчлэн Glencore, Trapigura зэрэг уул уурхайн аваргууд цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас цайр, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг багасгахаас аргагүйд хүрчээ.

ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан барууны орнууд хориг арга хэмжээ авснаар Оросоос нийлүүлдэг зэс, никелийн нийлүүлэлт тасарч магадгүй гэсэн болгоомжлол ч үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35