Украины үр тарианы экспорт сард 7 сая тонноос давж, дайны өмнөх түвшинд хүрч сэргэжээ
1 сарын 20. 5:500

Украины үр тарианы экспорт эргэн сэргэж Оросын түрэмгийллийн өмнөх түвшинд хүрээд буй талаар Украины тариалан эрхлэгчдийн төлөөлөл мэдэгдсэн байна.

Их Британийн Гардиан сонины мэдээлснээр, Украины тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Леонид Козашенко 18-ны өдөр Украины радиод ярилцлага өгөх үеэрээ "2022 оны хоёрдугаар сард дайн эхлэхээс өмнө бид сард дунджаар 7.5-8 сая тонн үр тариа экспортолдог байсан. Одоо бид энэ түвшиндээ бараг хүрээд байна. Тиймээс үр тарианы экспорт бүрэн сэргэсэн гэж хэлж болох юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

ОХУ түрэмгийлэхээс өмнө Украин улс эрдэнэ шиш, улаан буудай, арвай болон наранцэцгийн үр, рапс зэрэг ургамлын тосны түүхий эд гээд үр тарианы дэлхийн шилдэг таван экспортлогчийн тоонд багтаж байсан бөгөөд Африк тивийн ядуу буурай олон орныг хоол хүнсээр хангах гол эх үүсвэр байсан юм.

Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байгаа зүүн хэсэг Донбасс болон Крымийн хойгийг тооцохгүйгээр 40 сая хүн амтай Украин улс 2021 онд 85 сая тонн үр тариа үйлдвэрлэж, 50 гаруй сая тонныг экспортолж байжээ.

Харин 2022 оны 2-р сард ОХУ халдан түрэмгийлж Хар тэнгисийн баруун хойд хэсэг болон зүүн талын Азавын тэнгисийг эзэлснээс гадна баруун талын Одесса зэрэг томоохон боомтуудыг хааснаар Украин улс Хар тэнгисийн нэг ч боомтыг ашиглах боломжгүйд хүрсэн билээ. Үр тарианы экспортынхоо 90 хувийг Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан экспортолдог байсан тус улс тухайн үед 20 гаруй сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боомтын ойролцоох хашаанд хог хаягдал болгон орхихоос аргагүйд хүрч байв.

Дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсөхийн хэрээр 2022 оны 7-р сарын сүүлээр буюу дайнаас хойш таван сарын дараа НҮБ болон Туркийн санаачлагаар Орос улс Украины үр тариаг Хар тэнгисээр экспортлох 4 талт хэлэлцээрийг хийснээр боомтын экспорт дахин сэргэсэн юм. Гэвч ОХУ 2023 оны 7-р сарын дундуур буюу тус гэрээний хугацаа дуусахад ердөө 10 орчим хоног үлдээд байхад гэрээг дангаараа орхиж байгаагаа мэдэгдсэн билээ.

Уг үйл явдлаас хойш сарын дараа Украин улс Румын, Болгарын эрэг дагуу дайран өнгөрөх өөрийн аюулгүй тээврийн маршрутыг боловсруулсан юм. Тодруулбал Хар тэнгисийн баруун захаас Босфорын хоолойгоор орж Туркийн боомт, Газар дундын тэнгисээр дамжуулан экспорт хийх болсон байна.

Хар тэнгисийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжсэн нэг жилийн хугацаанд тус боомтуудаар сард дунджаар гурван сая тонн буюу нийт 35 сая тонн үр тариа экспортолсон гэх троцоо бий. Дайн ид өрнөсөн 2023 онд Украины тариаланчид 55 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн байна.

Украины Тариаланчдын холбооны төлөөлөгч Хар тэнгисийн боомт, Дунай мөрний суваг, дотоодын хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй ачааны машин зэргийг оролцуулаад сард 7.5 сая тонн үр тариа экспортолж байгаа хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35