АНУ: Ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргагчдын тоо түүхэн доод хэмжээгээ хадгалсаар байна
2023, 10 сарын 27. 2:161

АНУ-ын Хөдөлмөрийн яамны зүгээс өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 15-21-ний хооронд ажилгүйдлийн тэтгэмж авахаар шинээр өргөдөл гаргасан иргэдийн тоо 210 мянгад хүрсэн хэмээн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдэгдэв.

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт хэдий ч сүүлийн хэдэн долоо хоногийн адилаар түүхэн доод хэмжээгээ хадгалсаар байгаа юм.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх идэвхжил буурахгүй байгаа нь тус улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай шууд уялдаатай хэмээн харж болох юм.

Газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна мөнгөний хатуу бодлогын улмаас зээлийн хүү нэмэгдэж байгаа зэрэг нь иргэд, айл өрхүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа хэдий ч америкчууд хэрэглээгээ танах тун дургүй байгаа бололтой.

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан есдүгээр сарын хөдөлмөр эрхлэлтийн тайланд дурдсанаар өнгөрсөн сард хөдөө аж ахуйн бус ажлын байрны тоо өмнөх сартай харьцуулахад 336 мянгаар нэмэгдсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас (170 мянга) даруй хоёр дахин их байв.

Үүнтэй холбогдуулан инфляцын түвшинг 2 хувьд хүргэх зорилттой Холбооны нөөцийн сан хөдөлмөрийн зах зээлийн идэвхжилийг намжаахад багагүй хүчин чармайлт гаргах шаардлага тулгарч буй нь гарцаагүй.

Холбооны нөөцийн сан энэ сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр өдрийн турш Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлаа хийж бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхээ шийдвэрлэх аж.

Түүнчлэн хамгийн багадаа хоёр долоо хоног буюу түүнээс дээш хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан “урт хугацааны ажилгүй иргэд”-ийн тоо 1.79 саяд хүрсэн нь өмнөх долоо хоногоос 63 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болов.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zaya
211.30.64.68
   /
2023, 10 сарын 30. 13:29

hen unshaadd bgam be

Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18