Fitch агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулжээ
2023, 8 сарын 2. 16:050

АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хийгээд өрийн дарамтад үндэслэн Fitch агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулжээ. Улмаар АНУ-ын зээлжих зэрэглэл AAA буюу хамгийн өндөр үнэлгээнээс AA+ үнэлгээ рүү орж буурсан байна.

Үйл явдлын хүрээнд АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Fitch агентлагийг үндэслэлгүйгээр тэдний зээлжих зэрэглэлийг бууруулсан гэж шүүмжилжээ. Хатагтай Йеллений хэлснээр Fitch агентлаг дээрх шийдвэрийг гаргахдаа 2018-2020 хоорондох тоон баримтыг ашигласан гэсэн бөгөөд түүний дүгнэж байгаагаар эл тоон мэдээлэл нь хуучирсан гэсэн байна. Тийнхүү Сангийн сайдын зүгээс тус агентлагийн шийдвэртэй эрс санал зөржээ.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд үндэслэн хөрөнгө оруулагчид тус улсын засгийн газарт зээл олгох нь хэр эрсдэлтэйг тогтоодог тул уг зэрэглэл буурах нь сөрөг нөлөө ихтэй юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35