ТӨРИЙН БАНК МАЛЧДАД ЗОРИУЛАН “ТАВАН ЭРДЭНЭ” ХАДГАЛАМЖИЙГ ГАРГАЛАА
2022, 4 сарын 21. 15:590

Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдад өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодог.

“Таван эрдэнэ” хадгаламж нь дараах давуу талуудтай:

  • Гар утсаараа дансаа удирдах боломжтой Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • 3.0 сая төгрөг хүртэл дүнтэй, 3 сараас доош хугацаагаар мөнгөө хадгалуулсан бол Эко карт, харин 3.0 сая төгрөгөөс дээш дүнтэй, 3 сар болон түүнээс дээш хугацаатай бол Миний Монгол картын эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн авах;
  • Хадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах;
  • Мөнгөн хадгаламжаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд нэг удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах;
  • Тус хадгаламжийг эзэмшсэнээр танд малчны зээлээ хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.

Та тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгэн, эрдэнэт малынхаа хишгийг хуримтлуулан арвижуулаарай.

Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэхийн зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35