Европын холбоо Amazon-д робот тоос сорогч үйлдвэрлэгч iRobot компанийг худалдан авах зөвшөөрлийг олгожээ
2023, 11 сарын 25. 11:240

Европын холбооны зүгээс цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Аmazin компанид робот тоос сорогч үйлдвэрлэгч iRobot компанийг худалдан авах эцсийн зөвшөөрлийг олгохоор шийджээ.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Reuters агентлаг энэ талаар сайн мэддэг гурван эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Европын холбооны Өрсөлдөөний газар Amazon компани iRobot-ийг 1.4 тэрбум ам.доллароор худалдан авахыг ямар нэгэн болзолгүйгээр батлахаар төлөвлөж байгаа талаар онцлов.

Өнгөрсөн оны наймдугаар сард Аmazon компани гэр ахуйн ухаалаг цахилгаан барааны салбар дахь өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд iRobot-ийг худалдан авахаар болсноо зарласнаас хойш өдгөө нэг жил гурван сар орчмын хугацаа өнгөрч байгаа билээ.

iRobot нь "Roomba" робот тоос сорогчоороо алдартай компани юм. 1990 онд байгуулагдсан тус компани нь цар тахлын үед “Roomba”-гаас гадна робот шүүр болон усан сан цэвэрлэгчийг бүтээсэн нь тун их амжилтыг дагуулсан юм.

Европын холбоо Аmazon компани iRobot-ыг худалдаж авснаар робот тоос сорогчийн зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлаж болзошгүй гэсэн үндэслэлээр энэ оны долдугаар сараас нарийвчилсан судалгааг явуулж эхэлсэн ба тухайн үед шинжээчид худалдан авах үйл явц амжилтгүй болж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байсан билээ.

Харин мөн өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр Европын холбоо эцсийн зөвшөөрлийг олгож байгаа нь Аmazon компанийн хувьд чухал саадаа давсан явдал болов хэмээн үнэлсэн байна.

Их Британийн Өрсөлдөөн ба зах зээлийн газар өнгөрөгч 7-р сард Аmazon компанид iRobot-ыг худалдан авах эцсийн зөвшөөрлийг олгосон бол АНУ-ын Холбооны Худалдааны Комисс уг асуудлыг хянах шатандаа байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35