БНСУ-ын засгийн газар жижиг бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нартаа санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ
2022, 5 сарын 13. 14:400

Пүрэв гарагт БНСУ-ын засгийн газраас коронавирусийн улмаас хохирсон жижиг бизнес эрхлэгч хийгээд хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт нийт 20 тэрбум гаруй ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тусламж хүртэх зорилтот бүлэгт тус улсын нийт 3.7 сая хувиараа хөдөлмөр эрхлэгч болон жижиг бизнесийн байгууллага багтсан юм.

Энэ долоо хоногт Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сук Ёол албан тушаалаа хүлээн авснаас хойш улсын нэмэлт төсвийг 46 тэрбум ам.доллар байхаар төсөвлөсөн бөгөөд үүнээс 18 тэрбум ам.долларыг орон нутгийн захиргаануудад олгох болсон байна.

Сангийн яамнаас мэдэгдсэнээр, энэхүү төсвийг бүрдүүлэхийн тулд тэд ямар нэг бонд гаргахгүй гэсэн юм. Учир нь энэ оны татварын орлогыг 41 тэрбум ам.доллар байхаар тооцсон бөгөөд урьд баталсан байсан 5.4 тэрбум ам.долларын төсвийг өөр зүйлд зарцуулах болсноор бонд гаргах шаардлагагүйгээр улсын нэмэлт төсөв бүрдэж байгаа ажээ.

Тийнхүү нэмэлт төсвөөс 20.4 тэрбум ам.долларыг коронавирусийн улмаас хохирсон хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг бизнес эрхлэгч нарт тусламж үзүүлэх ажилд зарцуулах бол 4.7 тэрбум ам.долларыг эмнэлгийн салбарынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Харин төсвөөс үлдсэн мөнгийг нийгмийн халамжийн бодлогыг сайжруулахад зориулах болжээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47