Европ даяар ажил хаялт болно
2 сарын 1. 12:580

Европын улсуудын зам тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол зэрэг салбарын ажилтнууд засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн пүрэв гарагт томоохон хэмжээний жагсаал цуглаан, ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Грекийн тариаланчид Франц, Испани, Италийн тариаланчдын жишээгээр “Argotica” олон улсын үзэсгэлэнгийн үеэр цуглаан зохион байгуулахын тулд пүрэв гаргийн өглөө Серра хотоос Салоники руу хөдлөхөөр төлөвлөж байна. Тэд цаг агаарын таагүй байдал, ургамлын өвчний улмаас алдсан орлогоо нөхөн төлүүлэх, үер, гал түймэр, ган гачиг зэргээс хамгаалах байгууламжууд барих, усалгаатай болгох, түүнчлэн дизель түлшинд татвар ногдуулахгүй байх, хөдөө орон нутагт цахилгааны үнийн дээд хязгаар тогтоох, хөрөнгө материалын татаас олгох эсвэл НӨАТ-ыг тэглэхийг шаардаж байгаа ажээ.

Бельгийн тариаланчид Европын Холбооны /ЕХ/ нийслэлд олны анхаарлыг татахыг зорьж байна. Тэд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт болох өдөр Брюссельд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр Европын Комисс, ЕХ-ны зөвлөл, Европын парламент байрладаг тус хотын төвд замын хөдөлгөөн хаагдаж магадгүй юм.

Мөн Германд Берлин-Бранденбургийн нисэх онгоцны буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд ажил хаясан тул бүх нислэгийг цуцлахаас аргагүйд хүрчээ. Нисэх онгоцны буудлын ажилтнууд цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулахыг шаардаж байна.

Финланд улсад янз бүрийн салбарын ажилтнуудыг хамарсан томоохон ажил хаялт болж, 200 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. Тус улсад бараг бүх нислэг саатаж болзошгүй байна. Тухайлбал, Finnair компанийн 550 орчим нислэг цуцлагдаж магадгүй. Нийтийн тээвэр, шуудангийн үйлчилгээ зогсож, жижиглэнгийн худалдааны болон хүнсний сүлжээ дэлгүүрүүд, зочид буудлууд, зоогийн газрууд, банкууд хаалгаа барихаас аргагүйд хүрнэ. Мөн хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооно.

Хамгийн том хэмжээний ажил хаялтыг Финландын аж үйлдвэрийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэл зохион байгуулах бөгөөд 60 мянга гаруй хүн улс орон даяар ажил хаялтад оролцоно. Үүнээс гадна, барилгачдын холбоо, цахилгааны инженерүүд, үйлчилгээний бусад салбарын ажилчид, нийгмийн даатгалын ажилтнууд болон бусад олон салбарынхан ажил хаялтад нэгдэх ажээ. Ажил хаялтын улмаас 360 сая еврогийн хохирол учирч болзошгүй гэж таамаглаж байна.


Эх сурвалж: RT /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35