Европын хобоо Украинд танк, хүнд зэвсэг авахад нь зориулан 500 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр болжээ
2022, 5 сарын 14. 2:212

Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Руссефф Боррел хэлэхдээ, тус холбооны зүгээс Украинд 500 сая еврогийн нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээр болсон тухай онцолжээ.

Орон нутгийн цагаар 13-ны өдөр "Их 7"-ын бүлгийн долоон орны Гадаад хэргийн сайд нарын хурал болсон Германы Вейсенхаус хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа төлөөлөгч Боррел ийнхүү мэдэгдсэн тухай Ройтерс болон бусад агентлаг мэдээлэв.

Энэхүү нэмэлт дэмжлэг нь танк, их буу зэрэг хүнд зэвсгээр хангахад ашиглагдах магадлалтай гэжээ. Ингэснээр Европын холбооноос Украин улсад үзүүлж буй цэргийн тусламжийн хэмжээ нийт 2 тэрбум еврод хүрэх юм.

"Энэ нь цэргийн дэмжлэгийн хувьд цус сэлбэж буй хэрэг юм. Эдийн засгийн хориг арга хэмжээ, олон улсын тусгаарлалт, ташаа мэдээлэлд хариу арга хэмжээ авахын зэрэгцээ Орост үзүүлэх дарамтыг ч цаашид нэмэгдүүлнэ” хэмээн тэрээр нэмж хэлэв.

Оросын нийлүүлдэг газрын тосыг хориглох тухай Европын холбооны хэлэлцээрийн шийдвэр хэдхэн хоногийн дотор шийдэгдэж магадгүй хэмээн тэрээр мөн онцолсон байна.

Тэрбээр “Бид тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. ОХУ-аас газрын тосны хувьд хараат байдлаасаа нэн даруй гарах хэрэгтэй байна” хэмээв.

"Хэрэв Элчин сайд нарын түвшинд тохиролцоонд хүрч чадахгүй бол бид салбарын сайд нарын уулзалтаар тохиролцохыг хичээнэ" гэж тэр нэмж тайлбар хийжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Минжин
   /
2022, 5 сарын 16. 10:33

баярлалаа

зочин
202.9.46.69
   /
2022, 5 сарын 15. 19:14

Болил доо. Дайныг дуусгахгүй улам цааш үргэлжлүүлэх гэж байгаа далд эзэн нь та нар мөн байна. Тэгж их санаа чинь зовоод байгаа юм бол наад мөнгөнийхээ ядаж талаар нь хүнс хоол эм тариа авч өгөөч

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35