Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023, 9 сарын 30. 2:070

Мексикийн засгийн газар Хятадын компанид олгосон литийн ордыг ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Лити төдийгүй дэлхийн гол ашигт малтмалтай холбоотой баялгийн дайн дэлхий дахинд өрнөж байгаа энэ үед Мексик улс ч газрын хэвлий дэх баялагтаа өөрсдөө эзэн суух хүсэлтэй байгаагаас ийнхүү шийдвэрлэсэн нь тодорхой юм.

Мексикийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, Мексикийн Уул уурхайн газрын зүгээс өнгөрсөн сард Хятадын Ганфэн Литиум компанийн эзэмшиж буй тус улсын хамгийн том 9 литийн ордын олборлолтын эрхийг цуцлахаар болсон талаар онцолсон байна. Тус мэдээнд дурдсанаар, Мексикийн Уул уурхайн газар тус компанийн олборлох эрхийг цуцалж буй шалтгаанаа "Ганфэн Литиум компани нь 2017-2021 оны хооронд лити олборлолтын салбар дахь хөрөнгө оруулалтын доод хэмжээг хангаагүй" хэмээн тайлбарлажээ.

Ганфэн Литиум компани нь литийн салбартаа Хятаддаа тэргүүлэгч билээ. Лити нь цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд бөгөөд тус компани нь Тесла зэрэг цахилгаан автомашины салбарын дэлхийд тэргүүлэгч компаниудыг өөрийн үйлчлүүлэгч болгож чадсан байна. Тус компани нь хэдэн жилийн өмнөөс Өмнөд Америк зэрэг томоохон литийн ордууд бүхий бүс нутгаас тэдгээр уурхайнуудын олборлолтын эрхийг тун эрчимтэй худалдан авч байв. Улмаар Мексик дэх охин компаниараа дамжуулан тус улсын хамгийн том литийн уурхай болох Сонорагийн уурхайг эзэмших болжээ.

Харин Ганфэн Литиум компанийн зүгээс Мексикийн Уул уурхайн газар тус компанийн олборлолтын эрхийг цуцалсантай холбогдуулан “Энэ нь ямар ч үндэслэлгүй, хэт нэг талыг барьж гаргасан шийдвэр” гээд Мексикийн Эдийн засгийн яаманд захиргааны гомдол гаргасан гэдгээ цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн бид хөрөнгө оруулалтын доод хэмжээнээс хамаагүй давсан хөрөнгийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж, түүнийгээ нотолсон байтал ямар ч тайлбаргүй олборлолтын эрхийг цуцлах шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв.

Мексик улс литийн салбарыг дотоодынхоо хяналтанд авах зорилготойгоор уул уурхайн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болсон гэж шинжээчид үзсэн байна. Уул уурхайн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь литийг стратегийн нөөц хэмээн тодорхойлоод зогсохгүй Мексик дэх литийн хайгуул, олборлолт, арилжаа зэрэг нь тус улсын засгийн газрын монополь эрхийн хүрээнд явагдахыг тусгасан явдал юм. Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорын санал болгосон энэхүү хуулийн төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Конгресс батлах үед ерөнхийлөгч Обрадор Ганфэн Литиум компанийн олборлолтын эрхийн талаар жишээ болгон дурдаж, энэхүү салбартай холбоотой аливаа гэрээ, хэлэлцээрийг сайтар нягталж үзэхээ мэдэгдэж байв. Үүний дараахан буюу өнгөрсөн оны наймдугаар сард Мексикийн засгийн газар литийн салбарыг дотоодын хяналтанд авах энэхүү зорилгынхоо хүрээнд төрийн өмчит Литиомекс компанийг үүсгэн байгуулсан байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Мексикийн литийн нөөц нь ойролцоогоор 1.7 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 3 орчим хувьтай тэнцэх талаар өгүүлсэн байна. Гэвч Мексик улс лити олборлолтын салбарт хэр чадвар чансаатай эсэх асуудал үүнтэй холбоотойгоор хөндөгдөх болжээ. Тухайлбал орон нутгийн Mexico News хэвлэл мэдээллийн агентлагийн дүгнэж буйгаар “Мексикийн литийн ордууд шаварлаг давхаргад байрладаг тул боловсруулалтын шат нэлээд хүндрэлтэй явагддаг бөгөөд төрийн өмчит компаниуд литийг стандартын дагуу олборлож чадах эсэхэд уул уурхайн мэргэжилтнүүд эргэлзэж байгаа” талаар цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35