ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалтыг тогтоон барих бүрэн боломжтой
2022, 5 сарын 24. 10:050

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдсэнээр өдгөө 16 оронд илрээд буй сармагчны цэцэг өвчний тархалтыг тогтоон барих бүрэн боломжтой гэжээ.

Одоогийн байдлаар Европын орнууд, АНУ болон Австрали улсад тус вирус бүртгэгдсэн бөгөөд нийт 100 гаруй тохиолдол илрээд байгаа билээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар вирусийн тохиолдлын тоо цаашид ч өсөх магадлалтай гэнэ. Гэхдээ хүн амд дагуулж буй эрсдэл нь харьцангуй бага хэмээжээ.

Үйл явдлын хүрээнд ДЭМБ-ын эрчимтэй тархаж буй өвчин судлалын тасгийн ахлах Мариа Ван Керхове даваа гарагт, “Үүссэн нөхцөл байдлыг тогтоон барих бүрэн боломжтой. Бидний зүгээс вирусийг хүнээс хүнд халдварлах явдлыг нь л зогсоох хүсэлтэй байгаа. Үүнийг бид эхлээд дотоодод нь сармагчны цэцэг өвчний вирус илрээгүй орнуудад ажил хэрэг болгох учиртай” гэж мэдэгджээ.

Сармагчны цэцэг өвчний вирусийн хувьд урьд өмнө байсан зүйл бөгөөд Төв болоод Өрнөд Африкийн алслагдмал бүсүүдэд бүртгэгддэг байсан юм. Энэ удаагийн тархалт нь сүүлийн 50 жилийн хугацаанд Африк тивээс гадна бүртгэгдсэн анхны тохиолдол болж байгаа ажээ.

Эрдэмтдийн хэлж байгаагаар сармагчны цэцэг өвчний хүн хооронд тархах чадвар коронавирустэй харьцуулахад маш бага, заавал хүрэлцэх үйлээр дамжуулан халдварладаг гэсэн юм.

Мөн ДЭМБ-ын өөр нэгэн ажилтны хэлснээр сармагчны цэцэг өвчний вирус мутацид орсон ямар ч баримт үгүй хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04