Украинд дайн дэгдэснээс хойш Швейцарь улс анх удаа ОХУ-аас алт импортолжээ
2022, 6 сарын 23. 3:470

Украинд дайн дэгдэснээс хойш Швейцарь улс анх удаа ОХУ-аас алт импортолсон талаар Bloomberg суваг орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлэв.

Өнгөрсөн сард ОХУ-аас гурван тонн гаруй алтыг Швейцарь улс руу ачуулсан тухай Швейцарийн Холбооны гаалийн алба мэдээлсэн байна. Ингэснээр өнгөрөгч 2-р сарын сүүлээр Украинд дайн дэгдэснээс хойш анх удаа ОХУ-аас алт импортолж буй нь энэ бөгөөд тухайн сард Швейцарь руу импортолсон нийт алтны 2 орчим хувьтай тэнцсэн аж.

Мэдээллийн агентлагийн дурдаснаар энэ удаагийн алт импортолсон явдал нь Оросын үнэт металлын талаарх салбарын байр суурийг зөөлрүүлэх боломжтойг харууллаа хэмээн нэмж тайлбар хийв.

Лондонгийн алтны зах зээлийн холбооны зүгээс өнгөрөгч 3-р сард ОХУ-аас олборлосон алт болон мөнгийг олон улсын зах зээл дээр арилжаалахыг хориглосны дараа Швейцарь тэргүүтэй дэлхийн хайлуулах үйлдвэрүүд тус улсаас алт худалдан авахгүй байхаар шийджээ.

Дэлхийн алт хайлуулах үйлдвэрлэлийн гуравны хоёр орчим хувийг эзэлдэг 4 том хайлуулах үйлдвэр Швейцарь улсад байрладаг ба эдгээр 4 компани нь салбартаа тэргүүлэгч 7 том компанийн тоонд зүй ёсоор ордог юм.

Украинд халдан түрэмгийлсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд Швейцарь улс нь Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ)-тай алтны худалдаагаа нэмэгдүүлэх зэргээр Оросыг орлох нийлүүлэлтийн гарцыг ихээхэн судалж, төрөлжүүлэх стратеги баримталсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарь улс нь дэлхийн хамгийн том металл олборлогч ОХУ-аас зөвхөн паллади л бага хэмжээгээр импортолж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
0
0
0
3
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35