Туркийн өндөр албан тушаалтан үр тарианы гэрээний тухайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөж байна
2023, 8 сарын 18. 21:260

Баасан гарагт Туркийн Ени Сафак гэх сониноос мэдээлснээр тус улсын төрийн өндөр албан тушаалтан болох Хакан Фидан гэх эрхэм “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-ий хүрээнд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай уулзахаар төлөвлөж байна гэжээ.

Тус сониноос мэдээлсэн дагуу Туркийн албан тушаалтнууд одоогийн нөхцөл байдалд байгаа гурван боломжит гаргалгаа хийгээд тэдгээрийн үр дүнг хэлэлцсэн гэсэн бөгөөд юу гэж хэлэлцсэнээ хоёр улсын Гадаад хэргийн сайд нарт уламжлах хүсэлтэй байгаа гэнэ.

Боломжит гаргалгаануудыг авч үзвэл, нэгдүгээрт гэрээг сунгахад Орос, Украин, АНУ-ын аль нэгийнх нь эрх ашиг үл хангагдаж, дэлхийн хоол хүнсний хямрал даамжирч, дайн улам хурцадмал хэлбэрт шилжинэ. Хоёрдугаарт, зөвшилцлийн үндэс дээр Украины үр тариаг тээвэрлэх өөр маршрутыг бий болгоно. Эс бөгөөс ОХУ-ын зовниж буй асуудлуудыг шийдвэрлэн гэрээг нэн даруй сэргээнэ. Ингэж байж л олон улсын хоол хүнсний хямрал намжиж, бүх талд ашигтай байх болно гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01