Олон улсын Эрчим хүчний Агентлаг: Ирэх өвөл ОХУ Европ тивд байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоож магадгүй
2022, 6 сарын 23. 10:5413

Олон улсын Эрчим хүчний Агентлагийн удирдлагаас Европ тивд анхааруулснаар ирэх өвөл ОХУ тус тивд байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоож магадгүй гэжээ.

Фатих Биролийн хэлснээр, хийн нийлүүлэлтийг бүрэн зогсоох гэдэг магадлал багатай хувилбар хэдий ч Европ тив болзошгүй нөхцөлд бэлэн байх хэрэгтэй гэнэ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд ОХУ-ын Европ тивд нийлүүлэх байгалийн хий үлэмж хэмжээгээр буурсан бөгөөд Оросын талаас мэдээлж байгаагаар нийлүүлэлт буурсан нь техникийн асуудалтай холбоотой гэсэн юм. Улмаар Украины дайн эхлэхээс өмнө Европ тив байгалийн хийн нийт хэрэгцээний 40 хувийг ОХУ-аас татан авдаг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 20 хувьд хүрч, буураад байгаа юм.

Гэвч ноён Биролийн үзэж байгаагаар ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулж байгаа нь цэвэр стратегийн шинжтэй гэнэ. Тодруулбал, ОХУ хийн нийлүүлэлтээ огцом бууруулснаар Европын орнууд байгалийн хийн нөөцлүүрээ дүүргэхэд хүндрэл үүсэж байгаа бөгөөд ингэснээр ирэх өвөл тэдний байгалийн хийн эрэлт их хэмжээгээр нэмэгдэх юм.

Түүний BBC агентлагт хэлснээр, “Би хувьдаа ОХУ янз бүрийн шалтаг тоочсоор Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ ахин бууруулна гэдэг боломжийг үгүйсгэхгүй. Тэд магадгүй нийлүүлэлтээ бүхэлд нь зогсоож ч болох шүү дээ” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
0
0
7
3
6
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 13 сэтгэгдэл
64.119.21.54
   /
2022, 6 сарын 24. 3:24

Орос Украйныг ялж чадахгүй нь тодорхой учраас энэ Путины дайн нь хэдэн жил ч үргэлжилж магадгүй байгаа. Тэгэхээр дэлхийн улсууд бүх юмаа Оросоос салгахгүй бол бүр их хохирол үзнэ. Хэн нь эрт оросоос холдож харилцаагүй болно тэр нь бага хохироно гэсэн үг

66.181.161.85
   /
2022, 6 сарын 24. 8:22

Оросоос салаад хаанаас нефть ,байлалийн хийгээ авах юм,аан?! АНУ с уу? Ёстой май блгүй. Украин тэртээ тэргүй ялагдана. Кк

9 0
66.181.161.48
   /
2022, 6 сарын 23. 21:03

Модоо түлэхгүй юу дөө

103.57.95.187
   /
2022, 6 сарын 23. 16:03

ЗХУ гэж энэ ОХУ -с хамаагүй том, хүчтэй орон байсан. Одоо байхгүй, орос задрах нь жам. Татар, башкир, буряд г.м. эрх чөлөөтэй болох нь удахгүй

Зочин
202.9.41.144
   /
2022, 6 сарын 24. 0:35

Ац чинь

0 0
66.181.161.104
   /
2022, 6 сарын 23. 14:34

Өвөл зогсоох нь зөв одоо хаа сайгүй ган болж байгаа өвөл маш их хахир хатуу болох шинжтэй.өрнөдийнхөн чаддаг юмаараа боовол адилхан боох нь зөв

Зочин
202.126.89.69
   /
2022, 6 сарын 23. 14:24

Улс орон хүн төрлөхтөн бие даан харилцан ашигтай амьдрахын төлөө Орос улс тэмцэж байгаан

Товуу.
202.9.41.109
   /
2022, 6 сарын 23. 13:39

Оросуудыг хавчиж гадуурхаж байхад Орос бас хариу барьж болно. Өвөл тэдний хошуугаа цорвойхыг харах хэрэгтэй.

Отгооо
223.38.80.48
   /
2022, 6 сарын 23. 12:58

Ядуурхын шинж .
Бусдыг хорлох гж бгаад өөрсдөө хоосорно

103.212.117.213
   /
2022, 6 сарын 23. 12:21

Сэтгэгдэлтэй санал нийлж байна

103.10.21.252
   /
2022, 6 сарын 23. 11:51

Тэр бол орсуудын эрх. Нөхдүүд хориг тавьж болдрг, орос тэгвэл яагаад хааж болдоггүй юм бэ.

Г
64.119.25.55
   /
2022, 6 сарын 23. 11:07

Зөв угаасаа Оросуудыг аль хэдийнээс л хавчсан Олимпид Орос л допинг хэргэлсэн гээд л вакцин гаргасан ганц Орос вакцин хүлээн зөвшөөрөхгүй гээд л бас их өдсөн дөө барахгүй ээ үнэний төлөө явж бгаа Оросыг та нар дийлэхгүй

66.181.177.70
   /
2022, 6 сарын 23. 21:32

ямар ва нэгэн зүйлд өөрийн гэсэн орон зай статус байх хэрэгтэй.Өтийг хатгавал яадаг билээ.Олон улсын валютын сан.гэдэг нэг их гоё нэртэй.ноён долларыг хазаарлах хэрэгтэй.Евро доллар юань рубль. хамгийн ойр сонсогдох боломжийг.Аль болох өөрийн улсад ашигтайгаар шийдэх нь бидний асуудал.хэзээ ч хаашаа ч зөйлахгүй.Энэ рубль юань хоёрын тэнцвэрийг тунгий нь тааруулах л хэрэгтэй байх.Бид тоглуулах биш .Тоглогч байх хэрэгтэй

6 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35