Их Британи улсын инфляц сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 6 сарын 23. 12:560

Их Британи улсын Үндэсний статистикийн албанаас мэдээлснээр тавдугаар сард тус улсын инфляц 9.1 хувьд хүрч, сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Инфляцын өсөлтийн гол шалтгааныг тэд шатахуун, эрчим хүчний үнийн өсөлттэй холбон тайлбарласан байна. Тийнхүү хэрэглэгчийн үнийн индекс өсөхийн хэрээр ажилчид, эвслүүд цалин нэмэхийг шаардах нь ихсэж байгаа юм.

Гэвч засгийн газрын зүгээс ажилчдын цалинг нэмж, урамшуулал олгоход сөрөг үр дагавар гарч болзошгүйг анхааруулж байгаа ажээ. Учир нь цалин хөлсийг эрчимтэй нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, урвуу хамааралтай үйлчлэх юм.

Их Британи улсын хувьд 1982 оны гуравдугаар сараас хойш инфляцын түвшин ийм өндөр хувьд хүрэхийг үзээгүй ч Английн Төв банкнаас анхааруулж байгаагаар энэ онд инфляц 11 хувьд хүрэх гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35