Израилд халдлага үйлдсэн Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэл, ган, автомашины үйлдвэрүүдэд хориг арга хэмжээ авахаа АНУ-ын тал зарлалаа.
Америкийн Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны зүгээс орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Ираны "Шахед" нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэлд оролцдог 16 хувь хүн болон хоёр компанид хориг арга хэмжээ авч байгаагаа дурдав.
Түүнчлэн ган үйлдвэрлэлийн салбартаа Ирандаа тэргүүлэгч Хузестан Стил компанид түүхий эд нийлүүлэх юм уу бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан таван компанид Сангийн яам хориг арга хэмжээ авчээ. Мөн автомашин үйлдвэрлэгч Bachmann Group-ийн гурван охин компанид ч үүний ижил арга хэмжээ авсан байна.
Сангийн сайд Жанет Йеллен "Бид Ираны эсрэг хориг арга хэмжээ авахын тулд эрх мэдлээ тултал нь ашиглах бөгөөд ойрын өдрүүдэд нэмэлт хориг арга хэмжээ дахин авах болно” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: MBC