МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл НҮБ-ын Тогтвортой ноолуурын платформ хамтран Ноос, ноолуурын салбарын Нягтлан бодогч нарт зориулан сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 50 орчим байгууллагын нягтлан бодогч хамрагдлаа.
Тус сургалтаар НӨАТ, ААНОАТ-ын хуулийн шинэчлэлт, хэрэгжилт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, малчид, малчдын хоршоо, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч болон иргэдээс худалдан авсан түүхий эдийг и-баримтын системд хэрхэн оруулан шивэх талаар практик зөвлөмж өгөх зэрэг агуулгын хүрээнд мэдлэг олгов.