Илон Маск OpenAI компанийг шүүхэд өгчээ
3 сарын 4. 10:220

Анх 2015 онд байгуулагдаж байх үед нь ChatGPT-ийг зохион бүтээгч OpenAI компанид тусалж байсан Америкийн тэрбумтан Илон Маск тохиролцсон зарчмуудаасаа ухарсан гэж үзээд тус компанийг шүүхэд өгчээ.

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы эсрэг гаргасан нэхэмжлэлд "тус компани анх дэвшүүлж байсан ашгийн бус, нээлттэй байх зорилгоосоо ухарсан" гэж дурдсан байна. Улмаар “хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх”-ийн төлөө ажиллахын оронд томоохон хөрөнгө оруулагч болох Microsoft-ын ашгийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна гэж буруутгажээ. BBC-гийн зүгээс энэ талаар тайлбар авахаар OpenAI-д хандсан байна.

Тус компани нь хүний хийж чадах аливаа ажлыг гүйцэтгэх хиймэл оюун ухааныг бүтээх зорилготойгоор байгуулагдсан юм. Мөн ашгийн төлөө бус компани хэлбэрээр байгуулагдсан нь мөнгө олох зорилгогүй гэсэн үг. Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, И.Маск эдгээр зорилгод үндэслэн С.Альтман болон хамтран үүсгэн байгуулагч Грег Брокман нартай хамтран OpenAI-г байгуулахаар тохиролцож байжээ. Үүнээс гурван жилийн дараа И.Маск компанийн ТУЗ-өөс гарсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03