Илон Маск Сан Франциско хот дахь Твиттерийн төв оффисын дээр X логог байршуулжээ
2023, 7 сарын 31. 19:550

Баасан гарагт Илон Маскийн худалдан авсан Твиттер компанийн төв оффисын дээвэр дээр X үсэг бүхий шинэ лого сүндэрлэжээ.

Твиттер компанийн хувьд саяхан ре-брэндинг хийх ажлаа эхлүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд платформ дээрх цэнхэр шувуу бүхий логог X үсгээр сольж, платформын нэрийг ч X болгон солиод амжсан. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт тэд төв оффисынхоо дээр X үсэг бүхий логогоо сүндэрлүүлжээ. Гэвч олон нийтийн зүгээс нэн ялангуяа тус оффисын байгууламжийн ойр орчим амьдардаг хүмүүс эл үйлдэлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хүмүүсийн гомдоллож байгаагаар X лого нь шөнө маш тод гэрэлтдэг учир унтлагын өрөөнийх нь цонхоор тусаж, түвэг учруулж байгаа гэнэ. Улмаар Сан Франциско хотын Барилга хяналтын хэлтсээс эл хэргийг шалгах болжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43