ТЭСО ГРУПП-ээс оюутнуудын дунд зохион байгуулсан төслийн уралдааны ялагч баг “Techsauce global summit 2022” арга хэмжээнд оролцоно
2022, 6 сарын 29. 14:000

ТЭСО ГРУПП нь хамтын үнэ цэнээр дэлхийд өрсөлдөх эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол орны бизнесийн орчин, бизнесийн ур чадварыг хөгжүүлэхээр залуу боловсон хүчин, ирээдүйн манлайлагч залуучуудыг урам зориг, мэдлэг чадвараар дэмжих “SPARK DAY-2022” төслийн уралдааныг СЭЗИС-тай хамтран зохион байгууллаа. Тус уралдаанаар СЭЗИС-ийн 3, 4-р дамжааны оюутнуудаас бүрдсэн шилдэг 10 багуудыг салбар бүртээ манлайлагч 10 менторуудын чиглүүлгийн хүрээнд хамтын өрсөлдөөнийг 14 хоногийн хугацаанд өрнүүлжээ.

ТЭСО ГРУПП-ийн зүгээс Монгол залуучуудын “еntrepreneur” санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжих хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ удаагийн “SPARK DAY-2022” арга хэмжээнд ирээдүйд гал болж дүрэлзэх бяцхан очийг асаах зорилготойгоор багууд бизнесийн болон нийгмийн үр ашигтай төслүүд боловсруулж, танилцуулга хийснээр амжилттай хэрэгжиж, өндөрлөлөө.

Шалгаруулалтын дүнгээр “Fibo Cloud” компанийн хамтран үүсгэн байгуулагч П.Пүрэвбазар ментортой “Sharks” баг “Journey to joy” төслөөрөө ялалт байгуулж, 20 сая төгрөгийн шагналын сантай “Бизнес аялал”-д явах эрхийн бичгийн эзэн боллоо. Ялагч баг 2022 оны 8-р сард Тайланд улсад Азийн шилдэг гарааны бизнес, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид хуран чуулдаг “Techsauce global summit 2022” арга хэмжээнд багаараа оролцох юм.

“SPARK DAY” төслийн уралдааны хүрээнд оролцогчид төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн санал болон ТЭСО ГРУПП-д ажиллах ажлын саналуудыг хүлээн авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35