Ford, General Motors, Stellantis компанийн ажилчид ажил хаялт зарласан явдал нь Тesla-д ашигтай юу?
2023, 9 сарын 21. 8:010

АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн тус улсын автомашин үйлдвэрлэлийн “Их гурвал” буюу Ford, General Motors, Stellantis компаниудын ажилчдыг хамарсан түүхэн дэх хамгийн том ажил хаялтыг зарлаад байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл явдал нь цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч бөгөөд үйлдвэрчний эвлэлийн бус Теsla компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үйлдвэрлэлийн зардлын тал дээр харьцангуй давуу талыг бэхжүүлэх боломжийг олгоно хэмээн шинжээчид үзжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, энэ удаагийн ажил хаялт хэрхэн шийдэгдэхээс үл хамааран General Motors, Ford, Stellantis компаниудын зардал илүү нэмэгдэх нь тодорхой бөгөөд цаашлаад үйлдвэрлэлийн зардлын хувьд хамаагүй давуу талтай Теsla-гийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тодруулбал дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас цахилгаан автомашин руу шилжих үйл явц харьцангуй хожимдож буй уламжлалт автомашин үйлдвэрлэгчдэд энэ нь илүү их дарамт учруулах төлөвтэй байна. Barclays их сургуулийн профессор Дэн Леви хэлэхдээ, "АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын “Их гурвал”-ын одоогийн хөдөлмөрийн зардлын бүтэц нь Теsla төдийгүй Тоyota зэрэг гадны автомашин үйлдвэрлэгчдээс хамаагүй өндөр байгаа юм” хэмээн онцлов.

Цахилгаан автомашины салбартаа тэргүүлэгч Теsla компани нь тус 3 компанитай харьцуулахад үйлдвэрлэлийн зардлын хувьд асар давуу талтай билээ. WallStreet Journal сонины мэдээлснээр тус гурван компанийн хөдөлмөрийн зардал нь халамжийн зардлыг оруулаад цагт дунджаар 66 ам.доллароор хэмжигддэг болохыг дурдсан байна. Wells Fargo банкны тооцоолсноор эдгээр компаниуд Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардаж буй бүх шаардлагыг хүлээж авсан тохиолдолд нэг цагийн хөдөлмөрийн хөлс дунджаар 136 ам.доллар болж өсөх гэнэ.

Гэтэл Tesla компанийн нэг цагийн хөдөлмөрийн зардал дунджаар 45 орчим ам.доллар байдаг аж. Түүнчлэн цахилгаан автомашин нь сэлбэг, эд ангийн хувьд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад харьцангуй цөөн байдаг тул ажиллах хүч ч тэр хэрээрээ бага шаардагдаж, нийт хөдөлмөрийн зардлыг бууруулдаг байна. Илон Маск өнгөрөгч 3-р сард мэдэгдэхдээ нийт үйлдвэрлэлийн өртгийг 50 хувиар бууруулах замаар дараагийн үеийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өртгийг мөн л 50 хувиар бууруулах зорилтыг тавиад буйгаа зарласан юм. Хэдийгээр тус компани нь энэ оны эхний хагаст автомашиныхаа үнийг бууруулах шийдвэр гаргасан ч өнгөрөгч хоёрдугаар улирлын цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үйлдвэрлэлийг автоматжуулсан явдал нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулахад нөлөөлж ийнхүү цэвэр ашгийн хэмжээ өссөн байх боломжтой юм.

New York Times сонины мөн өдөр мэдээлснээр, "Их гурвал” нэгэн зэрэг ажил хаясан нь цахилгаан автомашинд шилжиж буй тус салбарын өөрчлөлтийг тод томруунаар харуулж буй жишээ боллоо хэмээн онцолжээ. Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулахыг хүсч байгаа бол үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд цахилгаан автомашинд шилжих явцад үгүй болж буй ажлын байрыг хадгалж үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Ford Motors компанийн стратеги хариуцсан захирал асан Guggenheim Partners-ийн Жон Кейса "Энэ удаагийн ажил хаялттай холбоотойгоор хийж буй бүхий л яриа хэлэлцээрт цахилгаан автомашинд шилжих асуудал хөндөгдөж байна. Түүнчлэн уг ажил хаялт нь үйлдвэрчний эвлэл ирээдүйд цахилгаан автомашины үйлдвэрлэлд ямар чухал үүрэг гүйцэтгэхийг илэрхийлж буй явдал болж байна” хэмээн үнэлжээ.

АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн гурван том компанийн ажилчид Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалт дор ирэх дөрвөн жилийн хугацаанд цалингаа 36 хувиар нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 14-ний өдрийн 23:59 цагаас эхлэн ажил хаялт зарласан билээ. Харин компанийн удирдлагууд үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардаж буй хувь хэмжээгээр цалинг нэмэх боломжгүй гээд 17.5-21 хувиар нэмэх саналыг тавьж байгаа ч ажилчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрчлэн цалингаас гадна тэтгэвэр, эмнэлгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, цалинтай амралтын өдрийн тоог долоо хоногийн дөрвөн өдөр болгон нэмэгдүүлэх, түр ажилчин авахыг хязгаарлах, цахилгаан автомашинд шилжих шилжилт ид өрнөж буй энэ үед ажлын байрыг хадгалахыг шаардаж байгаа билээ.

Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн 88 жилийн түүхэнд “Их гурвал” нэгэн зэрэг ажил хаялт зарласан анхны тохиолдол юм. Энэхүү ажил хаялтад оролцсон хүмүүсийн тоо гурван компанийн үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүдийн 9 хувь буюу 12.700-д хүрээд байгаа бөгөөд хэлэлцээрийн цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Энэ удаагийн ажил хаялтаас болж General Motors компанийн дунд оврын пикап ангиллын “Chevrolet Colorado”, Ford-ын спорт загварын “Bronco”, Stellantis компанийн “Jeep Wrangler” зэрэг алдартай, борлуулалт сайтай загваруудын үйлдвэрлэл зогссон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01