Английн Төв банк дотоодын инфляцаа бууруулна гэж амлажээ
2022, 7 сарын 7. 11:570

Лхагва гарагт Английн Төв банкны ахлах эдийн засагч Хув Пилл бодлогын хүүгээ дахин өсгөхөө анхааруулж, инфляцыг буцаан 2 хувьд хүргэж бууруулахаа амлажээ.

Их Британи улсын хувьд өнгөрөгч тавдугаар сард инфляц 9.1 хувьд хүрснээр сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Улмаар инфляцын түвшин өсөхийн хэрээр Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж, өдгөө тус улсын бодлогын хүү 1.25 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Английн Төв банкны хувьд арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ нийт 5 удаа 25 суурь нэгжээр өсгөсөн бөгөөд ноён Пиллийн хэлснээр тэр бодлогын хүүг дахин 0.25 хувиар нэмэх саналыг дэмжинэ гэсэн байна.

Тус улсын зүгээс инфляцын өсөлтийг эрчим хүчний үнийн өсөлт хийгээд Украины дайн болон Оросын эсрэг тавьсан хоригоос үүдэлтэй хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.

Үйл явдлын хүрээнд Капитал Экономиксийн шинжээчид тус улсыг инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмсээр 3 хувьд хүргэнэ гэж таамагласан байна. Гэвч Пантеон Макроэкономиксийн зүгээс бодлогын хүүг хамгийн өндөртөө 1.75 хувьд хүрнэ гэж тооцжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35