
БНХАУ-ын дарга Ши Жиньпин найман жилийн дараа анх удаа Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд айлчлал хийжээ. Энэхүү айлчлалыг тус бүс нутгийн тогтвортой байдал, үндэстний эв нэгдлийг чухалчлан, Шинжаанд хүний эрхийн асуудлаар барууны орнуудын дайралт эрчимжиж байгаатай тэмцэх гэсэн түүний бас нэгэн томоохон алхам гэж тайлбарлаж байна.
Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, Ши дарга 12-13-ны өдрүүдэд Шинжааны Өрөмч хотод айлчлал хийж их сургууль, музей, хуурай замын тээвэр логистикийн төвүүдтэй танилцсан байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Ши Жиньпин Шинжааны хүний нөөцийг хөгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, үндэстний эв нэгдэл хийгээд Хятадын үндэсний нийгэмлэгийн ухамсарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарсан аж.
Тус айлчлалын үеэр Ши Жиньпин "”Бүс ба зам” төслийн бүтээн байгуулалт эхэлснээс хойших өнгөрсөн жилүүдэд маш их ололт амжилт гарлаа. “Бүс ба зам” төслийг бодит болгохын хэрээр Шинжаан бол захын бүс биш, харин төвийн бүс, зангилаа болж байна" гэж онцлон тэмдэглэв. Шинжаан бол Казахстан, Украин хүртэл үргэлжилдэг Хятадаас Европ руу чиглэсэн ачааны галт тэрэгний баруун чиглэлийн эхлэлийн цэг бөгөөд "Бүс ба зам" төслийн хуурай замын чухал баазуудын нэг юм. Тэрээр мөн Өрөмч хот дахь Хятад-Европын ачааны галт тэрэгний угсралтын төвтэй танилцжээ.
Ши Жиньпин мөн Шинжааны түүхийн музейгээр зочилсныхоо дараа Хятадын соёл иргэншлийн гайхамшигт байдлыг онцолжээ. Музейд Киргизийн үндэсний баатрын туульсын “Манас” жүжгийг үзснийхээ дараа тэрээр “Хятадын соёл иргэншил нь өргөн уудам, гүн гүнзгий, урт удаан түүхтэй, үндэстэн бүрийн шилмэл уламжлалт соёлыг хослуулан бий болсон билээ. Манас зэрэг соёлын өвийг маш сайн хамгаалж, үр хойчдоо уламжлан хөгжүүлэх ёстойн дээр , цөөнхийн үнэт зүйл, Хятад үндэстний үнэт өв юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Ши Жиньпин даргын энэ удаагийн Шинжаанд хийсэн айлчлал нь 2014 оноос хойш найман жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал болсон ба төрийн эрхийг авснаас хойших хоёр дахь айлчлал билээ. Түүнийг 2014 онд Шинжаанд айлчлах үеэр Өрөмчийн галт тэрэгний буудалд бөмбөг дэлбэрч, 80 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан юм. Тэр цагаас хойш Хятад улс “терроризмын эсрэг дайн” гэх нэрийдлээр Шинжаан Уйгуруудын эсрэг дарангуйлал, шинэчлэлийн бодлогоо эрчимжүүлэх болсныг хүний эрхийг зөрчсөн хэмээн барууны орнууд ихээхэн шүүмжилсээр ирсэн байна.
Тухайлбал АНУ-ын зүгээс өнгөрсөн сард Шинжааны иргэдийн албадан хөдөлмөр эрхэлж үйлдвэрлэсэн бүхий л бүтээгдэхүүний импортыг хориглосон агуулна бүхий "Уйгарын албадан хөдөлмөрийн хууль"-ийг баталсны дараа энэхүү айлчлал болж буйгаараа олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Уг айлчлалын гол зорилго нь тус бүс нутгийн тогтвортой байдал, барууны хориг арга хэмжээ, дарамт шахалтад үндэстний цөөнхийг нэгтгэх хүсэл зоригийг өдөөх гэсэн нэг алхам гэж харж болох аж. Энэ намар товлогдоод буй Коммунист намын 20 дугаар их хурлаар гурав дахь удаагаа сонгогдох Ши дарга өнгөрөгч 1-ний өдөр Хонконгод, сая Шинжаанд айлчилсан нь хүний эрх, ардчиллын талаарх барууны шүүмжлэлд шууд хариу өгөхийн зэрэгцээ дотоод эв нэгдлийг бэхжүүлэх санааг агуулж буй бололтой.
Эх сурвалж: Kyunghyang
Эртнээсээ л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг юмнууд тал тал тийшээ дээрэм тонуул аллага хядлага хийдэг байсан нь маргаангүй үнэн билээ одоо л нэ юм төлөвшиж амар амагалан болдог юм боловуудаа ёстой бүү мэддээ