Путин Ойрх Дорнодод айлчлал хийх үеэрээ Оросын агаарын цэргийн сөнөөгч онгоцнуудаар хамгаалуулан явжээ
2023, 12 сарын 8. 10:200

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ойрх Дорнодод хийх айлчлалынх нь үеэр Оросын сөнөөгч онгоцнууд дагалдан явсан талаар Кремлийн зүгээс "Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой" хэмээн тайлбарласан байна. Аливаа төрийн өндөр албан тушаалтан гадны улс орнуудад айлчлал хийх үедээ өөрийн улсын цэргийн сөнөөгч онгоцоор хамгаалуулан явах нь тун ховорхон тохиолдох үзэгдэл аж.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, ерөнхийлөгч Путин өөрийн хувийн “Илюшин-96” онгоцоор Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ)-ын Абу Даби хот руу явах үед түүнийг Оросын “Су- 35S” сөнөөгч онгоц дагалдан явсан нь “Тухайн бүс нутаг үймээн самуунтай байгаатай холбоотой” хэмээн тайлбар хийсэн талаар ТАСС агентлаг орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “АНЭУ болон Саудын Арабын нөхцөл байдал тогтвортой хийгээд аюулгүй байгаа ч тэдний эргэн тойрон дахь бүс нутаг урьдчилан таамаглахын аргагүй аюултай нөхцөл байдалд байгааг бид харж байна. Тиймээс бид Оросын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих түвшинд бүх арга хэмжээг авах ёстой” хэмээн цохон тэмдэглэв.

Хэдийгээр Ойрх Дорнодод Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хооронд өрнөж буй дайн улам ширүүсэж байгаа ч аливаа улсын төрийн тэргүүн гадны улс орнуудад айлчлахдаа өөрийн улсын сөнөөгч онгоцыг дагалдуулан явах нь олон улсын хамтын нийгэмлэгт тийм ч түгээмэл биш үзэгдэл аж.

Ерөнхийлөгч Путины хувийн онгоц АНЭУ-ын Абу Дабид газардах хүртэл төрөл бүрийн ангиллын зэвсгээр тоноглогдсон Оросын агаарын цэргийн дөрвөн “Су-35S” сөнөөгч онгоц ерөнхийлөгч болон түүний дагалдан яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцсан бөгөөд агаарын орон зайг нь дайран өнгөрч буй бүхий л улсаас нислэгийн тусгай зөвшөөрөл авсан гэж Песков энэ үеэр мөн мэдэгдсэн байна.

“Су-35S” нь Оросын хамгийн сүүлийн үеийн 4++ үеийн сөнөөгч онгоц юм. Энэхүү сөнөөгч онгоц нь хамгийн дээд тал нь цагт 2500 километр хурдлах чадвартай бөгөөд агаар-агаар, агаар-газар ангиллын пуужингаар тоноглогдсон байдаг аж. Түүнчлэн өнгөрсөн сард АНЭУ-д зохион байгуулагдсан Дубайн агаарын шоунд маневр хийх чадвараараа гайхагдаж байсан билээ.

Ерөнхийлөгч Путин нэг өдрийн дотор АНЭУ болон Саудын Арабт дараалан айлчилсан талаар Песков "АНЭУ-д хийх айлчлалыг урьдчилан төлөвлөж байсан бол Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж ОХУ-д айлчлал хийх талаар хоёр тал хэлэлцэж байсан юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ “Угсаа залгамжлах ханхүү ойрын хугацаанд ОХУ-д айлчлал хийх боломжгүй болсон тодорхой шалтгаанууд байсан тул АНЭУ-д хийх айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Путин Саудын Арабт саатах шийдвэрийг гэнэт гаргасан” хэмээн гэв. Түүнчлэн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Аль Сауд удахгүй ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12