Их Британи улсад бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч 40 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсөх болжээ
2022, 7 сарын 20. 18:381

Их Британи улсад шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөх болсноор бусад бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсөх болжээ.

Тус улсын Үндэсний Статистикийн албанаас мэдэгдсэнээр, Их Британи улсын инфляц өнгөрөгч зургаадугаар сард 9.4 хувьд хүрсэн гэнэ. Улмаар шатахууны үнэ литр тутамдаа 18.1 пеннигээр өссөн бол сүү, бяслаг, өндөгний үнэ мөн эрчимтэй өссөн байна.

Үйл явдлын хүрээнд үйлдвэрчдийн эвлэлүүд ажилчдын цалинг нэмэхийг шаардах болсон юм. Гэвч засгийн газраас ажилчдын цалинг огцом нэмэх нь инфляцын өсөлтийг бүр л нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байгаа ажээ.

Одоогийн байдлаар тус улс инфляцын түвшнээрээ Европ тивдээ тэргүүлж байгаа юм. Харин ХБНГУ 8.2 хувийн инфляцтайгаар Европ тивдээ удаалж байна.

Гэвч Английн Төв банкнаас анхааруулж байгаагаар энэ жилд тус улсын инфляц 11 хувьд хүрэх юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.89.247
   /
2022, 7 сарын 20. 20:43

Хурдан нэмэгдэж байна шүү улс , ард түмнээ боддогүй гомочууд

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35