Өнгөрсөн жил дэлхийн батлан ​​хамгаалахын төсөв 9 хувиар нэмэгдэж, 2,2 их наяд ам.долларт хүрчээ
2 сарын 14. 4:130

Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд батлан ​​хамгаалахын салбартаа 2.2 их наяд ам.долларыг зарцуулсан нь өмнөх оныхоос 9 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ онд улам өсөх хандлагатай байгаа аж.

Британийн Стратегийн болон олон улсын судалгааны хүрээлэн орон нутгийн цагаар 13-ны өдөр гаргасан дэлхийн цэргийн хүчний тэнцвэрийн үнэлгээний тайландаа энэ тухай дурдсаныг Bloomberg болон Associated Press агентлагууд онцлов.

Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхий дахин илүү аюултай мөчлөгт шилжсэн болохыг тус хүрээлэнгийн зүгээс өгүүлээд улс орнуудын засгийн газрын мэдэгдэлд үндэслэн энэ онд батлан ​​хамгаалахын зардал улам нэмэгдэнэ гэж таамагласан байна.

Уг тайланд дурдсанаар, НАТО-гийн холбоотнуудын өнгөрсөн оны батлан ​​хамгаалахын зардал нийт дүнгийн тал хувийг эзэлж байгаа бол үүн дээр Хятад, Орос болон Энэтхэгийг нэмж тооцвол 70 гаруй хувийг эзэлж буй аж.

2014 онд ОХУ Крым руу цөмрөн орсноос хойш АНУ-аас гадна НАТО-гийн бүхий л холбоотон орнууд батлан ​​хамгаалахын зардлаа 32 хувиар нэмэгдүүлж байсан билээ.

Түүнчлэн ОХУ-ын хувьд засгийн газрын жилийн зардлынхаа 30 гаруй хувийг батлан ​​хамгаалах салбартаа зориулдаг болохыг тогтоожээ.

Мөн Украины дайн бусад орны цэргийн төлөвлөгөөнд ихээхэн нөлөө үзүүлж байгааг тус хүрээлэн цохон тэмдэглэв.

Улс орнууд урт хугацааны дайнд бэлтгэхийн тулд цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, их хэмжээгээр нөөцлөх шаардлагатай байгааг эрх мэдэлтнүүд дуу нэгтэйгээр зөвшөөрч буйн илрэл гэж үзэхээс аргагүй юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01