Жо Байден аж үйлдвэрлэлийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 6 тэрбум ам.долларыг зарцуулна
3 сарын 25. 23:570

Орон нутгийн цагаар 25-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар аж үйлдвэрийн салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 6 тэрбум ам.долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Энэ нь тус улсын засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг нүүрстөрөгчөөс ангижруулах зорилгоор, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж буй юм. АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувь нь аж үйлдвэрийн салбараас гардаг гэх тооцоо бий. Аж үйлдвэрийн салбар дахь эрчим хүчний үлэмж хэрэглээ, хэт их цар хүрээнээс шалтгаалан нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь өнгөрсөн хугацаанд амаргүй даваа байсан юм.

Энэхүү төрийн дэмжлэг нь ган, хөнгөн цагаан, хүнсний болон спирт, бетон, цементийн үйлдвэрүүдэд чиглэгдэж байгаа аж. Түүнчлэн уг дэмжлэг нь ерөнхийлөгч Байдены уур амьсгалын эсрэг шинэчилсэн арга хэмжээ болох “Инфляцыг бууруулах тухай хууль” болон эрх баригч хоёр намын Дэд бүтцийг сайжруулах тухай хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэгдэж буй бөгөөд 20 мужийн нутаг дэвсгэрт хэрэгжих 33 туршилтын төсөл үүнд багтаж буй гэнэ.

Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм хэлэхдээ, “Эдгээр төслүүд нь АНУ болон дэлхий даяар цэвэр үйлдвэрлэлд шилжилтийн шинэ загвар болох болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын ачаар жил бүр 14 сая тонн бохирдуулагч хийнээс ангижирч чадах бөгөөд энэ нь 3 сая автомашиныг хэрэглээнээс гаргаж буй гэсэн үг юм” хэмээн Цагаан ордны цаг уурын хариу арга хэмжээний зөвлөх Али Заиди онцоллоо.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35