Япон улсын Оросын алтны импортод тавьсан хориг ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжинэ
2022, 7 сарын 25. 19:512

Даваа гарагт Япон улсын Сангийн яамнаас мэдэгдсэнээр, тус улсын Оросын алтны импортод тавьсан хориг ирэх сарын нэгнээс хүчин төгөлдөр хэрэгжинэ гэжээ.

Тэдний зүгээс энэ удаагийн багц хоригийг долоодугаар сарын тавны өдөр баталж, тухайн сарынхаа дундуур танилцуулсан бөгөөд хоригийн хэрэгжилт ирэх сараас эхлэх гэнэ.

Улмаар шинэ багц хоригийн хүрээнд Япон улс наймдугаар сарын нэгнээс эхлэн ОХУ-аас алт худалдан авахгүй, есдүгээр сарын нэгнээс эхлэн ОХУ-д нягтлан бодох бүртгэл, аудит, зөвлөх, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэхгүй ажээ.

Үйл явдлын хүрээнд ОХУ-ын Токио хотод суугаа элчин сайд нэгэн мэдэгдэл хийсэн нь "Япон улс Оросын эсрэг хориг тавьснаар өөрсдийн эдийн засгийг хохироож байна" гэсэн юм. Түүний анхааруулснаар Москвагийн талаас тэдний үйлдэл нэг бүрийг анхааралдаа авч, хариуцлага тооцно гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Наяаа
66.181.161.74
   /
2022, 7 сарын 27. 20:54

Сая галт уул нь дэлбэрсэн удахгүй газар нь хөдөлж цунами нь болно байх.Хүн хорлох яахав.үйлийн үр гэж нэг юм байдаг юм.

Зочин
202.126.89.233
   /
2022, 7 сарын 27. 18:48

Америк даа атомын бөмбөгөөр бөмбөгдүүлсэн нь баглаад . Одоо цөмийн бөмбөгөөр бөмбөгдүүлэх нь ёрийн самурай

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35