Иран улс ОХУ-д 400 баллистик пуужин нийлүүлжээ
2 сарын 23. 5:100

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 21-ний өдөр хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Иран улс ОХУ-д “газар-газар" ангиллын 400 баллистик пуужин нийлүүлсэн болохыг онцлов. Хоёр улсын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ чангарахын хэрээр харилцан цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна хэмээн дүгнэхэд буруудахгүй болов уу.

Тус мэдээнд дурдсанаар, Ираны гурван эх сурвалж тус улсаас нийлүүлсэн пуужингийн ихэнх нь "Золфагар"-тай ижил “Фатех 110”загварын богино зайн тусгалтай баллистик пуужин байсан гэж мэдэгджээ. “Фатех 110” нь 500 килограмм хүртэл жинтэй тэсрэх бөмбөг тээвэрлэх чадвартай, хатуу түлшээр ажилладаг, 300-700 километрийн тусгалтай богино зайн пуужин юм.

Ираны эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлээр Тегеран болон Москвад батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын албаныхан хэлэлцсэнээр хоёр улсын уг хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тээвэрлэлт энэ оны нэгдүгээр сарын эхээр эхэлсэн гэдгийг дурджээ. Ираны өндөр албан тушаалтны хэлснээр пуужингийн заримыг хөлөг онгоцонд ачиж, Каспийн тэнгисээр дамжуулан Орос руу илгээсэн бол заримыг нь онгоцоор тээвэрлэсэн байна.

Иран АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд пуужингаа үргэлжлүүлэн экспортлох төлөвтэй байна. Ираны цэргийн албан тушаалтнууд ОХУ-д хамгийн багадаа дөрвөн удаа пуужин нийлүүлсэн бөгөөд ойрын хугацаанд дахин нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Түүнчлэн тус улсын албаны хүн “Пуужин нийлүүлж байгааг нуух ямар ч шалтгаан бидэнд байхгүй. Бид хүссэн улс руугаа зэвсэг экспортлох боломжтой" хэмээн Ройтерс агентлагт ярьсан байна. Гэвч Ираны Батлан ​​хамгаалах яам, Ираны Хувьсгалт гварди, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам энэ мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөхөөс татгалзсан гэж Ройтерс агентлаг мөн өгүүлэв.

Иран улс Ойрхи Дорнод болон ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүй хэмээн хардан, баллистик пуужинтай холбоотой хориг арга хэмжээгээ АНУ болон Европын холбоо хэвээр хадгалсаар байгаа билээ. Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ираны эсрэг пуужингийн экспортын хориг арга хэмжээний тухай тогтоолын хугацаа өнгөрсөн оны аравдугаар сард дуусгавар болсонтой холбоотой. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр ОХУ Умард Солонгосоос тив алгасагч баллистик пуужин аваад зогсохгүй Иранаас ойрын зайн тусгалтай баллистик пуужинг авах магадлал өндөр байна хэмээн анхааруулж байсан билээ.

ОХУ 2022 онд Украинд халдан довтолсон цагаас хойш Иран тус улсад довтолгооны нисгэгчгүй нисэх төхөөрөмж нийлүүлсээр байгаа юм. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр ОХУ 2022 оны есдүгээр сараас хойш Украинд хийсэн довтолгоонд Ираны 3700 ширхэг Шахед нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашигласан гэж цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35