Газпром: Норд Стрийм 1 шугамаар Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг дахин танана
2022, 7 сарын 26. 11:176

ОХУ-ын эрчим хүчний салбарыг тэргүүлэгч Газпром компани засварын ажлын улмаас Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ дахин танах болжээ.

Тэдний мэдэгдсэнээр, Газпром Норд Стрийм 1 шугамын өөр нэгэн турбиныг зогсоох болсноор тэд өдөрт олборлох байгалийн хийн хэмжээг ердөө 20 хувьд хүргэж, Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг одоо нийлүүлж байгаагаас хоёр дахин бууруулах гэнэ.

Үйл явдлын хүрээнд ХБНГУ-ын засгийн газраас Газпромд турбиныг зогсоох ямар ч техникийн шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэдний үзэж байгаагаар энэ нь ОХУ Европын орнуудыг өвлөөс өмнө хангалттай байгалийн хий нөөцлөх боломжгүй болгоход чиглэсэн асуудал гэжээ.

Норд Стрийм 1 хийн шугамын хувьд сүүлийн хэдэн долоо хоногийн турш бүрэн хүчин чадалдаа хүрэлгүй ажилласан бөгөөд энэ сарын эхэнд засварын ажлын улмаас 10 хоног хийн нийлүүлэлтийг бүрэн зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн Европын Комиссоос Европын Холбооны гишүүн орнуудыг хийн хэрэглээгээ танаад уриалсан ч одоогийн байдлаар албан журам батлаагүй билээ. Тэгвэл ОХУ хийн нийлүүлэлтээ 20 хувьд хүргэж танах болсонтой холбогдуулан Европын Холбооны эрчим хүчний сайд нар энэ мягмар гарагт уулзаж, тодорхой төлөвлөгөөг батлах гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
2
0
4
1
1
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
202.9.47.47
   /
2022, 7 сарын 28. 16:33

Ер нь өөсрдийг нь устгах гээд төрөл бүрийн зэвсэг нийлүүлээд дайн өдөөгөөд байж байхад оросууд дулаан байлгах гээд хий түлш нийлүүлээд сууж байх ямар шаардлага байна? Ямар ч албагүй байгаа бхгүй юу.

Ккк
202.126.90.59
   /
2022, 7 сарын 28. 0:57

Зүгээр лхоригоо цуцлаад гуйчих л даа . Дулаан хоновол 1000 ланш дээ

Зочин
202.126.89.177
   /
2022, 7 сарын 27. 22:19

Өөрсдөө эхэлж новширчихоод одоо баахан шодрогос ярих байх даа

202.126.90.54
   /
2022, 7 сарын 26. 20:31

Аргагүй шүү НАТО дайныг өдөөсөн Орос ч аргагүй хамгаалт хийж эдийн засгийн хоригыг сэтлэх гэж хийв.

Зочин
66.181.191.137
   /
2022, 7 сарын 26. 13:22

Эдийн засгийн дайн! Европ ялагдана!

202.21.108.9
   /
2022, 7 сарын 26. 11:50

Дайсан нь болчоод газаа өгөхгүй байна гэж гомдоллоод хөгийн ч авгайчуул болдоо. Бүүр нам хаадгүйн байхдаа Оросууд.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35