Зүүн өмнөд Европын Монтенегро улс Оросын ард иргэдийн үл хөдлөх хөрөнгийг царцааж эхэллээ
2022, 7 сарын 28. 12:010

Лхагва гарагт зүүн өмнөд Европын Монтенегро улсын засгийн газраас албан ёсны веб хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ. Мэдэгдэл нь тус улс ОХУ-ын иргэншилтэй хүмүүсийн өмч бүхий үл хөдлөх хөрөнгийг царцааж эхэлсэн тухай юм. Улмаар тэд Оросын ард иргэдийн өмчлөлд байдаг 44 үл хөдлөхийг царцаах болсон байна.

Шийдвэрийн талаар Монтенегро улсын Дотоод хэргийн сайд Филип Аджич өнгөрөгч зургаадугаар сард танилцуулж байсан бол тийнхүү лхагва гарагаас шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нарийвчилсан тоон баримтаас үзвэл өнгөрөгч онд л гэхэд ОХУ-ын ард иргэд, бизнесийн байгууллагууд Монтенегро улсад нийт 129 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 49.46 сая евро нь үл хөдлөхийн салбарт хийгдсэн гэнэ.

Үйл явдлын хүрээнд ОХУ-ын Монтенегрод суугаа элчин сайд Владислав Масленников Оросын ард иргэд, бизнесийн байгууллагууд өнгөрөгч 15 жилийн хугацаанд тус улсын хамгийн том хөрөнгө оруулагч байж, Монтенегро улсад ойролцоогоор 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулж, Европын Холбооны 2021-2027 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн болохоо сануулжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35