АНУ-д ипотекийн зээлийн хүү өсөж, 7.09 хувьд хүрснээр сүүлийн 21 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
2023, 8 сарын 18. 20:530

Пүрэв гарагт CNN сувгаас мэдээлснээр энэ долоо хоногт АНУ-ын ипотекийн зээлийн хүү өсөж, сүүлийн 21 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Улмаар пүрэв гарагт тус улс дахь ипотекийн зээлийн хүү 7.09 хувьд хүрсэн гэнэ.

АНУ дахь ипотекийн зээлийн хүүгийн хувьд өнгөрөгч оны мөн үед 5.13 хувьтай байсан юм. CNN сувгаас мэдээлснээр тус улсын ипотекийн зээлийн хүү өнгөрөгч тавдугаар сараас хойш 6.5 хувиас буугаагүй бөгөөд долоодугаар сарын сүүлээс хурдацтай өсөж эхэлсэн гэнэ. Тус улсын түүхэн ипотекийн зээлийн хүү хамгийн сүүлд 2002 оны дөрөвдүгээр сард 7 хувийг давж байжээ.

Ипотекийн зээлийн хүү ийн өсөхөд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь ХНС-ийн бодлогын хүүгээ өсгөх бодлого юм. Тийнхүү бодлогын хүү нэмэгдэхийн хэрээр АНУ-д байр худалдан авах нь илүү үнэтэй болж, зах зээлд байрны худалдаа 2022 онтой харьцуулахад 20 хувиар буурсан байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35