JetBlue Эйрвэйс компани Spirit Эйрлайнсыг 3.8 тэрбум ам.доллароор худалдан авах болжээ
2022, 7 сарын 29. 19:050

Бага өртөгтэй нислэг үйлддэг JetBlue Эйрвэйс компани Spirit Эйрлайнсыг 3.8 тэрбум ам.доллароор худалдан авах болжээ. Ингэснээр тэд АНУ-ын тав дахь том авиакомпани болох юм.

Гэхдээ худалдааг эцсийн байдлаар шийдвэрлэхээс өмнө тэдний гэрээг АНУ-ын монополчлолыг зохицуулах газраас зөвшөөрөх ёстой гэнэ.

Хоёр авиакомпанийн хувьд хоёул бага өртөгтэй нислэг үйлддэг бөгөөд олон сарын турш үнэ хаялцаж хэлэлцсэний эцэст пүрэв гарагт тохиролцоонд хүрсэн байна.

Spirit Эйрлайнсын хувьд компаниа зарах шийдвэрийг аль эрт гаргасан ч JetBlue Эйрвэйсийн саналыг хүлээж авалгүй өдийг хүргэсэн юм. Учир нь Spirit Эйрлайнсын зүгээс Frontier гэх авиакомпанитай нэгдэхээр төлөвлөөд байсан бөгөөд талууд хоёрдугаар сард компаниудаа нэгтгэх төлөвлөгөөг танилцуулаад байжээ. Гэвч компанийг нэгтгэх санал хураалтын ажил дөрвөн ч удаа хойшилсноор өнгөрөгч лхагва гарагт талууд гэрээгээ цуцалсан юм.

Улмаар пүрэв гарагт тэд компаниа JetBlue Эйрвэйст зарах болсноо мэдэгджээ. Тийнхүү талуудын зүгээс худалдааг 2024 оны эхний хагаст эцэслэгдэнэ гэж найдах болжээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35