Аялал жуулчлалын салбар эргэн сэргэж, Airbnb компанийн зах зээлийн эрэлт нэмэгджээ
2022, 8 сарын 3. 15:290

Дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засгийн хямрал тохиож магадгүй байгаа энэ үед аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч Airbnb компанийн зах зээлийн эрэлт нэмэгдэх болжээ.

Улмаар өнгөрөгч гурван сарын хугацаанд Airbnb нийт 104 сая орчим захиалга хүлээн авч, дээд амжилтаа эвдсэн байна.

Тийнхүү тохиож болзошгүй эдийн засгийн хямралын тухайд тус компанийн гүйцэтгэх захирал Брайн Ческий, “Airbnb компанийг анх эдийн засгийн хямралын үеэр үүсгэн байгуулж байсан. Тиймээс эдийн засгийн хөгжил удаашралд орсноор манай компанид харин ч сайнаар нөлөөлж болох юм. Учир нь эдийн засаг хүндхэн үед хүмүүс байраа түрээслүүлэхийг хүсэж магадгүй, ингэснээр бидэнд боломж үүсэх болно” гэжээ.

Өнгөрөгч гурван сарын хугацаанд тус компанийн нийт захиалга 103.7 саятай байсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 25 хувиар өссөн үзүүлэлт бол 2019 оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас үүдэн тэдний орлого ч нэмэгдэж, өнгөрөгч оны мөн үеийн орлогоос 58 хувиар их ашигтай ажиллажээ.

Харин нийт захиалгын бараг тал хувь нь 7 болон түүнээс дээш хоногоор байсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35