Биткоины ханш өсөж, сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр үнэлгээнд хүрчээ
2023, 10 сарын 24. 16:220

CoinMarketCap хуудасны мягмар гарагийн мэдээллээс үзвэл мягмар гарагт биткоины ханш 11.86 хувиар өсөж, 34,322.47 ам.долларт хүрчээ.(Уг мэдээг бэлтгэж буй цаг буюу мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар тус коины 24 цагийн өсөлт 10.4 хувьтай байгаа бөгөөд коины үнэлгээ нь 33,791.15 ам.доллар байна.) Улмаар өнгөрөгч долоо хоногийн хугацаанд тус коины ханш даруй 21.33 хувиар өссөн юм.

Тийнхүү биткоины ханш эргэн өссөнөөр өнгөрөгч даваа гарагт тус коины үнэлгээ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Үүний шалтгаан нь өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссоос биткоины биржийн арилжааны сан байгуулах тухай шийдвэрийг гаргах эцсийн хугацааг хойшлуулахгүйгээр шийдвэрлэснээр ойрын хугацаанд биткоинтой хамаарал бүхий биржийн арилжааны сан бий болно гэх найдлагыг олон нийтэд төрүүлэх болсон юм. Хэрэв биткоины биржийн арилжааны сан бий болбол хөрөнгө оруулагчдын хувьд биткоин эзэмших нь илүү эрсдэл багатай болох билээ. Тиймээс ч биржийн арилжааны сантай болох сургаар олон улсын зах зээлд биткоины ханш тийн өсжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03