ХБНГУ-ын канцлер асан Шрёдер эрчим хүчний хямралд Siemens компанийг буруутгалаа
2022, 8 сарын 4. 10:570

ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрёдер Германы Штерн хэвлэл мэдээллийн сувагт ярилцлага өгчээ.

Ярилцлагын хүрээнд тэр анх удаа байгалийн хийн хямрал, юун учир Владимир Путинд үнэнч байдаг тухай болон өрнөж буй дайныг дуусгах боломжит хувилбарын талаар өөрийн үзэл бодлыг дэлгэсэн байна.

Түүний хувьд өнгөрөгч долоо хоногт ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бөгөөд ноён Шрёдерын уламжилснаар ОХУ дайныг дуусах хүрээнд хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа гэсэн юм.

Мөн ярилцлагын хүрээнд тэрээр өдгөө ХБНГУ-д үүсээд буй эрчим хүчний хямралд Siemens компанийг буруутай хэмээсэн байна. Герхард Шрёдерын хэлснээр, “Siemens компанийн хариуцдаг хийн турбинууд нь хийг хоолойд шахахад хэрэглэгддэг бөгөөд тогтмол засвар үйлчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэвч Siemens компани тэдгээр турбиныг Канадаас Мюлхаймд авчирсан. Би хувьдаа турбинууд яагаад ОХУ-д биш Мюлхаймд байгааг ойлгохгүй байгаа.

Нэгдүгээр турбины тухайд гэвэл онцгой байдлын үед нөөцөд үлдэх учиртай. Энэ бол Оросын хууль. Харин хоёрдугаар турбин Канад улсаас Мюлхаймд ирсэн. Гуравдугаар турбин эвдрэлтэй, засварлах шаардлагатай. Дөрөвүгээр турбиныг өнгөрөгч долоо хоногт үзлэгт хамруулахаар зогсоосон. Тавдугаар турбин ажиллаж өдөрт 30 сая шоо метр хий шахаж байгаа.

Ингээд л тэд хийн шугамыг 20 хувийн хүчин чадлаар нь ажиллуулж, 20 хувь хий хүлээн авч байна. Хэрвээ гуравдугаар турбин хэвийн ажиллаж байсан бол бид 60 сая болон түүнээс их шоо метр хий хүлээн авах боломжтой байсан. Энэ бол 100% Siemens компанийн хариуцлага” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
3
0
2
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35