Какаоны үнэ сүүлийн 46 жилийн дээд түвшинд хүрэв
2 сарын 5. 11:090

Какаоны үнэ сүүлийн 46 жилийн дээд түвшинд хүрсэн тухай MarketWatch цахим хуудсанд мэдээлжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжааны явцад какаоны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг тонн нь 5 009 ам.долларт хүрч өссөн байна. Харин пүрэв гарагт гэрээний үнэ нэг тонн нь 4956 ам.доллар болсон нь 1977 оны 7 дугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

"Баруун Африкаас какаоны олдоц хязгаарлагдмал хэвээр байгаа, үйлдвэрлэл эрэлтээсээ буурна гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна” гэж The Price Futures Group-ын дэд ерөнхийлөгч Жек Сковилл хэллээ.

Нэгдүгээр сард какаоны үнэ 15 хувиар нэмэгдсэн нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн их хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Какаоны буурцгийн ургац хураалтын явц өмнөх оныхоос хоцорч байна гэж Commerzbank-ны тоймд дурдсан байна. Экспортлогчдын тооцоолсноор, какаоны тариалалтаар дэлхийд тэргүүлэгч Кот-д'Ивуарын боомтууд руу ачсан какаоны буурцгийн хэмжээ 10 дугаар сараас нэгдүгээр сарын эцэс хүртэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар буурсан байна. Энэ нь какаоны зах зээл гурав дахь жилдээ хомсдолтой байна гэсэн үг юм.


Эх сурвалж: WSJ /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01