НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Цөмийн зэвсгийн аюул дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна
2022, 8 сарын 7. 17:150

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгт өртсөн Японы Хирошима хотноо айлчлах үеэрээ “Цөмийн ноцтой аюул дэлхий даяар тархаж байна” хэмээн онцлоод олон улсын хамтын нийгэмлэгийг цөмийн зэвсгийг устгахад хүчин чармайлт гаргахыг уриалав.

Тэрээр орон нутгийн цагаар 6-ны өглөө Японы Хирошима хотноо зохион байгуулагдсан 77 жилийн өмнө атомын бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох үеэрээ "Цөмийн аюул Ойрхи Дорнодоос Солонгосын хойг хүртэл тархаж, цаашлаад ОХУ-Украины дайн үргэлжилж буй энэ үед ч аюул заналхийлэл нь улам эрчимжих болоод байна” хэмээн дурдасныг Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш ОХУ-ын зүгээс Украины дайнд цөмийн зэвсэг ашиглах талаар цухалзуулж байгааг шууд бусаар шүүмжилж “Цөмийн зэвсэгтэй улс цөмийн дайн гарах магадлалыг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлж буй нь байж боломгүй зүйл" хэмээн мэдэгджээ.

“Дэлхий нийт Хирошимад болсон явдлыг эгнэгт марталгүй, цөмийн зэвсэг ашигласан алдаагаа дахин давтахгүй байх ёстой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун НҮБ-ын тэргүүний хувиар Хирошима хотод айлчлан энэхүү арга хэмжээнд оролцсоноос хойш 12 жилийн дараа одоогийн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш тус хотод айлчилж буй нь энэ юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35