Хутичуудын халдлагыг зэмлэн буруушаасан тогтоолыг батлав
1 сарын 12. 11:550

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгист хөлөг онгоцууд руу халдаж байгааг зэмлэн буруушааж, ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг Йемений хутичуудаас шаардсан тогтоолыг лхагва гарагт баталлаа.

АНУ, Японы талын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг тус зөвлөлийн 11 гишүүн дэмжсэн бол ОХУ зэрэг дөрвөн орон түдгэлзжээ. Санал хураалт эхлэхээс өмнө ОХУ тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан боловч хүлээж аваагүй байна.

Уг тогтоолд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш худалдааны хөлөг онгоцнууд руу халдсан 20 гаруй үйлдлийг эрс зэмлэн буруушааж, дэлхийн худалдаанд саад учруулж, навигацийн эрх, эрх чөлөөг алдагдуулж буй бүх халдлагыг нэн даруй зогсоохыг хутичуудаас шаарджээ. Түүнчлэн Израилын компанитай холбоо бүхий Японы оператор компанийн “Galaxy Leader” ачаа тээврийн хөлөг онгоц болон уг хөлгийн багийнхныг нэн даруй суллахыг шаардсан байна.

Улаан тэнгис дэх нөхцөл байдлыг улам хурцатгахгүйн тулд болгоомжтой, тэвчээртэй байхыг уриалсан уг баримт бичигт мөн Улаан тэнгист худалдааны хөлөг онгоц руу халдсан хутичуудын үйлдлийн талаар Аюулгүйн Зөвлөлд ирэх долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр бичгээр тайлан гаргаж өгөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс хүсжээ.

Хутичууд Улаан тэнгисийн өмнөд хэсгээр дамжин өнгөрөх хөлөг онгоцууд руу халдлага үйлдэж байгаа бөгөөд Израил руу явж буй бүх хөлөг онгоц руу халдана гэдгээ анхааруулсан байна. Тэд Газын зурваст Израилын “түрэмгийлэл, бүслэлт”-тэй тулгарч буй палестинчуудыг дэмжих зорилгоор халдлага үйлдэж байгаа гэдгээ зарлажээ. Улаан тэнгис бол газрын тос, түлш тээвэрлэхэд хамгийн чухал далайн замуудын нэг юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47