Украины үр тариан экспорт сэргээснээс хойш хөдөлсөн анхны хөлөг онгоцны ачааг Ливаны худалдан авагч нь хүлээж авахаас татгалзжээ
2022, 8 сарын 11. 3:049

ОХУ Украинд халдан түрэмгийлсний улмаас зогсоод байсан Хар тэнгисийн үр тариан экспортын зам эргэн сэргэж үр тариа ачсан анхны ачааны хөлөг онгоц эцсийн зогсоол болох Ливанд ирсэн боловч тус улс руу нэвтэрч чадсангүй.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Ливан дахь Украины элчин сайдын яамны зүгээс тус улсын эрдэнэ шиш ачсан "Разони" хөлөг онгоцыг Ливан худалдан авагч хүлээн авахаас татгалзсан тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Разони” хөлөг онгоц нь 26527 тонн эрдэнэ шиш ачин өнгөрөгч 1-ний өдөр Украины Одесса хотоос хөдөлсөн ба 7-ны өдөр Ливаны Триполи хотод ирэх ёстой байв.

Түүнчлэн тус хөлгийг өнгөрөгч 3-ны өдөр Туркийн Истанбул хотод үзлэгт хамруулсны дараа эцсийн цэг болох Ливан руу хөдөлгөсөн байна. Гэсэн хэдий ч Ливаны худалдан авагч гэрээнд заасан хугацаанаасаа 5 сар гаруй хоцорсон гэх шалтгаанаар хүлээж авахаас татгалзжээ.

Ингэснээр тус хөлгийнхөн чиглэлээ эргүүлэн ачиж яваа үр тариагаа буулгах боломжтой өөр улс эсвэл боомтын эрэлд гараад байгаа аж. Улмаар тус хөлөг онгоц Туркийн Мерсин боомтыг чиглэн явсан бөгөөд одоо Туркийн өмнөд эрэгт бэхлэгдсэн байдалтай байгаа гэж Ройтерс мэдээлэв.

Өмнө нь Ливан дахь Украины Элчин сайдын яам хөлөг онгоц ирэх хугацаа хойшилсон гэж мэдэгдсэн ба энэ талаар ямар нэгэн тодорхой шалтгаан хэлээгүй байсан юм.

ОХУ Украинд халдан түрэмгийлсний улмаас гацаад байсан Хар тэнгисийн экспорт өнгөрсөн сарын 22-ны өдөр дэлхийн хүнсний хомсдолд санаа чилээж асан НҮБ болон Туркийн зуучлалаар тохиролцоонд хүрч дөрвөн талт хэлэлцээрт гарын үсэг зурснаар таван сар гаруйн дараа ийнхүү дахин сэргээд байгаа билээ.

Туркийн Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, өнгөрөгч 1-ний өдөр Одесса боомтоос хөдөлсөн "Разони" хөлөг онгоцноос гадна 243 мянган тонн орчим эрдэнэ шиш ачсан нийт 7 хөлөг онгоц Украинаас хөдөлсөн талаар цохон тэмдэглэв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
3
1
17
2
5
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
202.21.108.54
   /
2022, 8 сарын 12. 8:57

Зөв. Зеленскийн фашист дэглэмийг санхүүжүүлэхээс Арабын ертөнц татгалзаж бна. Европчууд нь авахын бгааз

66.181.161.120
   /
2022, 8 сарын 13. 12:46

Тэгвэл фашист орсуудтайгаа цуг өлбөрч үхэх болж дээ ха ха ха

0 0
Zangia lalar
103.80.211.206
   /
2022, 8 сарын 12. 8:04

Zangia gj bas neg uzel surtaldaa barigdsan, lalariin gazar bh shig bn aa. Iimerhuu ymnaas hol bai. Duugsail zaraa oruul

Зочин
202.126.90.12
   /
2022, 8 сарын 11. 16:22

Ливаны Трипол ч биш бхаа.кккк

120.18.163.54
   /
2022, 8 сарын 12. 3:36

ливаны нийслэл Бейрут шүү

0 0
83.39.49.237
   /
2022, 8 сарын 11. 20:32

Ливийн нийслэл Триполи бас Ливан улсад ийм нэртэй хот байдаг шүү.Газрын зурагнаас хараарай.

2 0
Zochin
202.126.90.13
   /
2022, 8 сарын 11. 10:45

Sonin livanuud ve. Ym oilgodgui.

T
203.91.115.48
   /
2022, 8 сарын 11. 8:10

Ливийн нийслэлийг триполи гэдэгшдээ libya ливи улс

Зочин
202.126.90.54
   /
2022, 8 сарын 11. 7:56

Цаг хугацаа наймаанд их нөлөөлдөг . Одоо загасанд өг

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35