Тайвань АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем авахаар болжээ
2022, 8 сарын 13. 4:065

Тайванийн Төв мэдээллийн агентлаг зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагуудын 12-ны өдөр мэдээлснээр, Тайванийн эрх баригчид АНУ-аас 2 тэрбум 520 сая Тайвань долларын (83 сая ам.доллар) үнэ бүхий Patriot пуужингийн систем худалдан авах гэрээ байгуулсан тухай онцолсон байна.

Тус мэдээнд дурдаснаар Тайванийн АНУ дахь цэргийн төлөөлөгчдийн холбоо болон Тайвань дахь Америкийн холбооны (AIT) өнгөрсөн сард байгуулсан гэрээний хүрээнд 2026 оны арванхоёрдугаар сар хүртэлх дөрвөн жил зургаан сарын хугацаанд Тайваньд пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн Patriot системийг нийлүүлэхээр тусгажээ.

Тайванийн Батлан ​​хамгаалах яамны зүгээс мэдэгдсэнээр "Одоо ашиглаж буй Patriot 2 (PAC2) газар-агаар ангиллын пуужинг хамгийн сүүлийн үеийн Patriot 3 (PAC3) систем болгон сайжруулж, агаарын довтолгооноос хамгаалах хүчийг нэмэгдүүлнэ" хэмээн цохон тэмдэглэв.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн департамент 95 сая ам.долларын үнэ бүхий агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Тайваньд худалдахыг зөвшөөрсөн хэмээн мэдэгдэж байсан билээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийж буйг эсэргүүцсэн Хятад улс энэ сарын 4-7-ны өдрийн хооронд Тайваньд дарамт үзүүлэх зорилгоор цэргийн сургуулилт хийх зэргээр зэвсэгт эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байгаа билээ.

Тайвань ч мөн адил ирэх оны батлан ​​хамгаалахын төсвөө энэ жилийнхтэй харьцуулахад 4.09 хувиар нэмэгдүүлж, 382.6 тэрбум Тайвань долларт хүргэхээр шийдсэн нь түүхэн дээд хэмжээ болж буй юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
1
0
0
0
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Зочин
202.126.90.150
   /
2022, 8 сарын 16. 20:43

Алуурчин бодлоготой Америк юм даа . Одоо Ази тивийг буснуйлахандээ

139.5.218.147
   /
2022, 8 сарын 14. 10:02

Хогийн худалч хутгуурчин, харчин улс бол АНУ мөн. Бүр адгийн хар санаа ан.Юу Хятад.7 дор.

202.9.40.67
   /
2022, 8 сарын 14. 1:00

Yu ve Taipei dain hiih geed bgaanmuu aluulna shde only peace shde

Бат
91.230.116.133
   /
2022, 8 сарын 13. 4:37

Айлчлал үр дүнгээ өглөө. Тогтворгүй байдал үүсгэж зэвсгээ зарна гэдэг чинь амжилт юм.

Зочин
202.126.89.193
   /
2022, 8 сарын 14. 9:11

Ер нь Америкийн зорилго бол Хятад Тайвань хоёрыг байлдуулж Тайваний микро чипний үйлдвэрлэлийг зогсоох байсан юм. Тайвань энэ салбарт дэлхийд тэргүүлдэг. Америк өөрсдийн микро чипний үйлдвэрлэлийг өргөжүүлж дэлхийд тэргүүлэхийн тулд ийм алхам хийсэн. Тайваны асуудлын дараа Байден микро чипний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хууль гаргаж олон арван тэрбум долларын санхүүжилт өгөхөөр болсон.

0 2
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35