Уоррен Баффет Occidental Petroleum-ийн тал хувийг худалдаж авах зөвшөөрөл авчээ
2022, 8 сарын 22. 16:210

Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын Berkshire Hathaway компани газрын тосны салбарт тэргүүлэгчдийн нэг Occidental Petroleum компанийн 50 хүртэлх хувийг худалдан авах зөвшөөрөл хүссэн байсан нь Баасан гарагт батлагдлаа. Уг мэдээллийн улмаас Occidental-ийн хувьцааны ханш 10 хувиар өсөж нэгж хувьцаа нь 71.29 ам.доллартой тэнцсэн юм.

Berkshire Hathaway уг нефтийн компанийн энгийн хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдаж авах хүсэлтээ долоодугаар сарын 11-нд Холбооны Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Тэгэхдээ “50 хувь нь шударга өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж тайлбарласан юм. Хариуд нь уг хорооноос "олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байна" хэмээн дүгнэж ийнхүү зөвшөөрөл олгожээ.

Berkshire компани Occidental-ийн 10 тэрбум ам.долларын давуу эрхийн хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ жилийн турш энгийн хувьцаа худалдан авсаар байсан. Тэд одоогоор 188.5 сая ширхэг хувьцаа буюу компанийн 20.2 хувийг эзэмшиж байна. Үүний дээр 83.9 сая ширхэг энгийн хувьцааг 5 тэрбум ам.доллароор (нэгж үнэ нь 59.62 ам.доллар) худалдаж авах 2019 оны баталгаа бий. Berkshire уг баталгаагаа хэрэгжүүлж эхэлбэл хувьцааны ханш нэмж 27 хувиар өсөх боломжтой. Шинжээчид түүнийг Occidental-ийг бүтнээр нь худалдаж авах эсэх тухайд олон таамаг дэвшүүлсээр байна.

Нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор S&P500 индексийн хамгийн сайн үзүүлэлттэй хувьцаа нь Occidental хэвээр байна. Баффет Occidental-д “бооцоо тавьж” буй нь жижиг хөрөнгө оруулагчдыг араасаа дагуулж, улмаар OXY энэ жилийн хамгийн “халуухан” хувьцаагаар тодроод байна хэмээн VandaTrack мэдээллээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04