Саудын Арабын зах зээлийн эргэн тойронд 
2022, 8 сарын 22. 21:220

Абдул Алмажед энэ онд Almajdiah Residence хэмээх 300 айлын хотхон барьжээ. Тэрбээр хотхоноо рекламдаагүй, зээл санал болгоогүй боловч бүх байраа нэг сарын дотор бэлэн мөнгөөр худалдаж дуусгасан аж. Дэлхийн хамгийн том нефть экспортлогч Саудын Арабд үл хөдлөх хөрөнгийн зах зээл ийнхүү эрс эрчимжсэн байдалтай байна. Ойролцоогоор 270,000 ам.долларын үнэтэй байрыг ийнхүү булаацалдан худалдан авч байгаа нь газрын тосны орлогоос гадна угсаа залгамжлагч хунтайжийн дэмжиж буй нийгэм, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой ажээ.

Алмажед “Хаант улс өөрчлөгдөж байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байна” гэсэн юм. Мохаммед бин Салман 2015 онд угсаа залгамжлагчаар өргөмжлөгдсөнөөс хойш эрх мэдлийн төвлөрөл, улс төрийн хэлмэгдүүлэлт, дарангуйлал нэмэгдсэн боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт байх хатуу зарчмууд зөөлөрч, энтертайнмент үйл ажиллагаанд үйлчлэх хоригууд суларч, заримыг нь бүр цуцалсан. Нэг арваны өмнө байрны эзэд эмэгтэйчүүдэд байраа түрээслүүлдэггүй байсан. Энэ мэт амьдралын энгийн олон үйлдэлд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөл шаарддаг байв. Харин одоо хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд олон болсон бөгөөд Алмажедаас байр худалдаж авсан эсвэл түрээсэлж буй хүмүүсийн 30 гаруй хувь нь эмэгтэй хүн байгаа юм. Эмэгтэйчүүдийн оролцоо эдийн засгийг дэмжиж байна.

Тэрчлэн, Сауд газрын тосноос хараат байдлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авч эхэлжээ. Сангийн яам нь нефть үйлдвэрлэлээс илүүтэй цахилгаан автомашины үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг урт хугацааны төслүүдээ дэмжихийг зорьж байна. Улмаар энэ оны хоёрдугаар улиралд тус улсын нефтийн бус эдийн засаг 5.4 хувиар, дотоодын нийт бүтээгдэхүүн 11.8 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ. Хэрэглэгчийн идэвхтэй худалдан авалтыг илэрхийлж бэлэн мөнгөний гүйлгээ, POS машины гүйлгээний хэмжээ нэг жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн байна. Харин инфляцын түвшин өнгөрсөн сард 2.7 хувь байсан нь АНУ эсвэл Евро бүсийн инфляцтай харьцуулахад гурав дахин бага байгаа юм.

Саудын Арабын эдийн засаг “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд дунд хамгийн хурдтай өсөлттэй байна. Эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй орлого Арабын эдийн засагт урсаж байгаа. Тухайлбал, төрийн эрчим хүчний компани Saudi Aramco нь улирлын дүнгээр дэлхийн бүх хувьцаат компаниас хамгийн өндөр дүнтэй ашиг олсон. Мөн ОХУ, Украины дайнаас үүдэн дэлхийн ихэнх улс инфляцын асуудалтай тулгарч буйн зэрэгцээ нэг баррель газрын тос дунджаар 100 ам.доллароос дээш ханштай болсон нь эдийн засаг ийнхүү эрс эрчимжихэд нөлөөлсөн.

Саудын сан хөмрөгт олон тэрбум ам.доллар урсаж, улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа нь засгийн газартай гэрээлэгч хувийн хэвшлүүдэд дэмжлэг болж буй. Тухайлбал, нийслэлээс олон тооны худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, Улаан тэнгисийн эрэг орчим тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын цогцолбор барих төслүүд, цоо шинэ хот байгуулах мега төсөл батлагдсан. Улмаар тус улсын хөрөнгийн зарцуулалт 4-6 дугаар сард жилийн дүнгээр 64 хувиар өсжээ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35