Европын бордоо үйлдвэрлэгчдэд байгалийн хийн үнийн өсөлт хүнд тусч байна
2022, 8 сарын 25. 23:150

Норвегид төвтэй бордооны дэлхийн хамгийн том Yara International компани байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Европ дахь аммиакийн үйлдвэрлэлээ цаашид бууруулахаа онцолжээ.

Ройтерс зэрэг гадаадын томоохон мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, тус компани орон нутгийн цагаар 25-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ аммиакийн үйлдвэрлэлийг үйлдвэрийн нийт хүчин чадлын 35 хувь хүртэл бууруулснаа мэдэгдлээ.

Yara компанийн хувьд өнгөрөгч гуравдугаар сард үйлдвэрлэлээ 45 хувиар бууруулж байсан юм. Үүний үр дүнд компанийн аммиакийн үйлдвэрлэл жилд ойролцоогоор 3.1 сая тонноор буурна хэмээн тооцоолжээ.

Европын байгалийн хийн үнийн жишиг болох Голландын TTF фьючерсийн үнэ дайны өмнө буюу өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр нэг мегаватт цаг нь 70 орчим евро байсан бол энэ сарын 15-ны байдлаар гурав дахин нэмэгдэж, 220 евро болтлоо өсөөд байгаа билээ.

Химийн бордооны гол агууламж болох аммиакийг үйлдвэрлэхэд байгалийн хий болон агаарыг түүхий эд болгон ашигладаг бөгөөд үйлдвэрлэлийн процесст ч мөн их хэмжээний эрчим хүч шаардагддаг юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35