Хүнсний тосны хомсдолд нэрвэгдэж асан Индонези улс энэ удаад “өндөгний хямрал”-тай нүүр тулжээ
2022, 8 сарын 28. 12:091

Энэ оны эхээр хүнсний тосны хомсдолд нэрвэгдсэн Индонези улс өдгөө “өндөгний хямрал”-тай нүүр тулаад байна.

Антара Ньюс, Темпо зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 26-ны өдөр мэдээлснээр, эрэлт нийлүүлэлтийн асуудлаас үүдэн өндөгний үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэн ард иргэдэд хүндээр тусч буй талаар онцлов.

Уг мэдээнд дурдаснаар энэ сарын эхээр Индонезид нэг кг өндөгний үнэ 20 мянган рупи байсан бол гурван долоо хоног дараалан өсөхдөө 50 гаруй хувиар нэмэгдэж кг нь 31,000 рупи болжээ.

Өндөгний үнэ ийнхүү урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэний шалтгаан бол нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэхгүй байгаатай холбоотой гэж эрх баригчид дүгнэв.

Цар тахлын тархалтаас үүдэн хөл хорионд орохын хэрээр зоогийн газрууд ч хаагдаж, хэрэглэгч худалдан авагчдын эрэлт багассан тул шувууны аж ахуй эрхлэгчид өндөглөдөг тахианы тоог бууруулжээ.

Тэр цагаас хойш цар тахлын тархалт намжсанаар ресторан, зоогийн газруудын үйл ажиллагаа дахин сэргэж, хэрэглээ нэмэгдэн, өндөгний эрэлт тэр хэрээрээ ихэссэн ч өндөглөгч тахианы тоо толгойг цөөрүүлсэн явдал нь нийлүүлэлтийн хомсдолд хүргэсэн байна. Өндөглөгч тахианы тоо 2019 онтой харьцуулахад 30 хувиар буурсан гэж Темро агентлаг цохон тэмдэглэжээ.

Өндөгний үнэ өсөж байгаа нь ялангуяа амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн амьдралыг хүндрүүлж байгаад асуудал байгаа юм. Орлого багатай иргэдийн хүнсний хэрэглээний 4.12 хувийг өндөг эзэлдэг нь гоймонгийн хэрэглээнээс ч өндөр байгаа юм. Өндөг зэрэг өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр баян ядуугийн зөрүү улам бүр нэмэгдэж байгаад мэргэжилтнүүд санаа зовж байна.

Эдийн засгийн эрх зүйн судалгааны төвийн захирал Бима Юдистира "Шувууны аж ахуй эрхлэгчид 3-4 сарын өмнө өндөгний үнэ өснө гэж таамаглаж байсан ч засгийн газар үүнийг зөвхөн хараад л сууж байсан. Засгийн газар үнийг хянахаас илүүтэй тэжээлийн үнэ, өндөглөгч тахианы тоо, түгээлтийн сүлжээ гээд асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой” гэж дурдав.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Gan
   /
2022, 8 сарын 28. 14:04

Кв

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35