Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компанийн ашиг энэ оны эхний хагаст 96 хувиар буурчээ
2022, 8 сарын 31. 23:520

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том Biguiyuan (Country Garden) компанийн ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 дахин буурсан байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ирэх оны зунаас сэргэх хандлага ажиглагдана хэмээн тус компанийн зүгээс таамаглажээ.

Тус компани 31-ний өдөр мэдэгдэхдээ, энэ оны эхний хагаст 162 тэрбум 300 сая юанийн борлуулалт хийж, 612 сая юанийн цэвэр ашигтай ажилласан гэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 31 хувиар, цэвэр ашиг 94 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Үндсэн бизнес болох орон сууцны борлуулалт 185.1 тэрбум юаньд хүрч 40 хувиар буурчээ.

Biguiyuan компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бөгөөд мөн өдөр хувьцааны ханш зургаан хувиар унасан байна. Ингэснээр энэ он гарсаар 65 хувиар буураад байгаа аж. Түүнчлэн тус компани энэ жилийн завсрын ногдол ашгийг алгасахаар шийдсэн байна.

Гүйцэтгэх захирал Мобин Бигуиюан “Хагас жилийн гүйцэтгэл ийм хэмжээнд байгаад хувьцаа эзэмшигчдээсээ хүлцэл өчиж байна. Бид Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү өвөлтэй нүүр тулах шаардлага гарлаа. Гэвч ирэх зун гэхэд зах зээлийн нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна” хэмээн тэрээр онцолсон байна.

Гуандун мужийн Фошан хотоос гараагаа эхэлсэн тус компани нь мөн л Гуандун мужаас эхтэй үл хөдлөх хөрөнгийн Hengda компанитай байнга харьцуулагддаг билээ. Тус хоёр компани нь гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудад янз бүрийн хэмжээ бүхий орон сууцны хорооллыг бүтээн байгуулах бизнесийн загвараар ажилладаг нь ч ижил төстэй юм. Гэвч хэт их хэмжээний зээл аван автомашин болон савласан усны үйлдвэрлэл зэрэг тэс өөр салбаруудад үйл ажиллагаа явуулах болсон Hengda компаниас ялгаатай нь Biguiyuan зөвхөн үндсэн бизнестээ үнэнч хэвээр байдаг тул санхүүгийн эрсдэл багатай гэж үнэлэгдсэн юм.

Хятадын засгийн газраас орон сууцны үнийг бууруулах бодлого болгон шинээр олгож буй зээлийг хязгаарлах шалгуур болох "гурван улаан шугам"-ыг Hengda гурвууланг нь даваад байгаа бол Biguiyuan нь өр болон өөрийн хөрөнгийн харьцааг (70%) л давсан байдалтай байгаа юм. Дээр дурдсан “гурван улаан шугам”-ыг давсан компаниудын өмнө нь авсан зээлийн төлөлтийг сунгах эсвэл зээл авахаар хүссэн шинэ хүсэлтийг дэмжихгүй байгаа тул ар араасаа дефолт зарлахаас аргагүй болоод буй юм. South China Morning Post сонины мэдээлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд 21 дунд болон том компани дефолт зарласан байна.

Түүнчлэн бэлэн мөнгөгүй болсон үл хөдлөх хөрөнгийн компаниуд барилгын ажлаа зогсоож, орон сууцаа хугацаанд нь авч чадаагүй хэрэглэгчид ипотекийн зээлээ төлөхгүй байх хөдөлгөөн өрнүүлснээр зах зээл улам уналтанд орсон ба салбартаа тэргүүлэгч Biguiyuan компани ч энэ нөхцөл байдлаас зайлсхийж чадаагүй нь энэ удаагийн тайлангаас харагдаж байгаа юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35